СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-11-15

🔴LIVE: АН: Ирэх оны төсөвт бүхэлд нь хориг тавих шаардлагыг Ерөнхийлөгчид хүргүүлсэн

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

УИХ-аас баталсан 2023 оны нэгдсэн төсөв Монгол Улсын нийгэм, эдийн засагт ноцтой хохирол үзүүлэхүйц байдлаар батлагдсан хэмээн Ардчилсан намаас үзжээ. Иймд бүхэлд нь хориг тавих шаардлагыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүллээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-2023 оны төсөв ихээхэн хэмжээний алдагдалтай батлагдах гэж байгааг буруушааж, Ардчилсан намаас удаа дараа шаардлага тавьж ирсэн. Монгол Улс сүүлийн зургаан жилд байнга алдагдалтай төсөв баталж байна. Зургаан жилийн өмнөх төсөвтэй харьцуулвал, Монгол Улсын төсөв гурав дахин өссөн. Энэ хугацаанд Монголын ард түмний амьдрал гурав дахин сайжирсан уу гэвэл үгүй. Харин ч хоёр дахин уналаа. 2023 он ард иргэдийн хувьд хүнд жил байх болно. 

Ийм байтал улсын төсвийг маш их үрэлгэн байдлаар буюу 19 их наяд 50 тэрбум төгрөгийн орлоготой, 20 их наяд 475 тэрбум төгрөгийн зарлагатай төсөв баталлаа. Үүний алдагдал нь 1.4 их наяд төгрөг юм. Сүүлийн 2-3 жилийн төсвийн алдагдлыг нэгтгэвэл, 10 их наядын алдагдалтай төсөв баталсан байна. Түүнчлэн Монгол Улсын төсвийн 40-50 хувийг төр мэддэг боллоо. Төр данхайж, түүнийгээ санхүүжүүлэхээр тусгажээ. Цалин тэтгэврийг нэмэгдүүлэхээр оруулж ирээгүй тул бид Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлсэн гэв. 

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ:

-АН 2023 оны улсын төсвийн боловсруулалт, ажиглалт, үйл ажиллагааны талд эрх баригчидтай ойлголцох, иргэдийн санал бодлыг тусгаж мэргэжлийн судлаач нартай хамтарч байр сууриа илэрхийлж ирсэн. Монгол Улсын 2023 оны улсын төсвийн төсөл үнэхээр шаардлага хангахгүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч үндсэн хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд буюу 2023 оны төсөвт хориг тавих саналыг бидний зүгээс тавьж байна. Энэхүү төсвийг дахин хэлэлцэж, ард иргэдийн амьдралд нийцүүлэх шаардлагатай байна гэлээ.


 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. PRADHAN
2 жилийн өмнө
102.89.46.204

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.