СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-11-15

🔴LIVE: Д.Амарбаясгалан: Зэвсэгт хүчин, тагнуул, цагдаагийн байгууллагад Засгийн газраас хяналт тавихгүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нар Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хууль болон бусад асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн:

-2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх хуулиудын талаар мэдээлэл өгье. 2023 оны Улсын төсөв өнгөрсөн баасан гарагт УИХ-аар батлагдсан. Нийгэм, эдийн засагт тодорхойгүй байдал үргэлжлэхээр байна. Нэгдүгээрт, төсвөөс алдагдал, зардлыг бууруулсан. Улмаар цахилгааны хөнгөлөлт, хүүхэд хамгаалалтай холбоотой санхүүжилтийг шийдвэрлэсэн. Хүнсний аюулгүй байдал, хангамжтай холбоотой санхүүжилт, "Нэг тэрбум мод" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тогтсон.

Төсвийн шинэчлэлтийн эхлэлийг энэ удаагийн төсвөөр эхлүүлж байна. Төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулах үүднээс барилгын салбар, хувийн хэвшлийн эрх ашгийг хамгаалах зохицуулалтыг хуульд оруулж өглөө. Тодруулбал, улсын төсөвт тусгаж буй шинэ хөрөнгө оруулалтын дуусах хугацааг гурван жил байна гэж заасан. Аливаа төсвийн тодотголоор санхүүжилтийг хасаж багасгадгийг бууруулсан.

Мөн хөрөнгө оруулалтын дахин давтагдахгүй коджуулалтыг нэвтрүүлнэ. Ингэснээр тухайн бүтээн байгуулалт дуусах хүртэлх хугацаанд мэдээлэл нь ил тод, тухайн барилга бүтээн байгуулалтад шинэчлэл хийх хяналт, хариуцлага цуг явах тогтолцоог бий болгох юм. Тухайн хөрөнгө оруулалтыг хэн санаачилж, хэдэн онд хэрэгжүүлсэн, ашиглалтын хяналтыг сайжруулах зорилготой. Төсөв тогтворгүй байдаг, зардлын ачаалал зэрэг нь төсвийн сахилга баттай холбоотой төсвийн хүрээний мэдэгдлийг ойр ойрхон өөрчлөхгүй байх шинэчлэл хийж байна.

Төрийн өмчит компаниудын ил тод байдал, засаглалыг нь сайжруулахаар тогтоол гаргасан. СЗХ-ноос нэгдсэн цахим системээр бүртгэдэг болно. Үүнд хүний нөөц, худалдан авалт, холбогдох гэрээ, хэлцэл, өр авлага, татвар төлөлт багтана. Ирэх оны эхний улиралд энэ систем ашиглатад орсноор бүх мэдээллээ олон нийтэд хуваалцдаг болно. Ингэж байж ТӨХК-ийн нээлттэй байдал бүрдэнэ. Үйл ажиллагаа, санхүүгийн хяналт байдлыг дээшлүүлэхээр олон улсын заавал мэдүүлэх үүрэг бүхий мэдээллийн системийн анхны алхам болно. Нүүрсний гэрээний ил тод бус байдал, тээвэрлэлт, олборлолт гээд уул уурхайн чиглэлийн компаниуд ашигт малтмалыг олборлохоос эхлээд хил гаргах хүртэлх мэдээллээ цахимаар бүрдүүлэх тогтоол шийдвэрийг УИХ-аас гаргасан гэлээ. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Төрийн хяналт, шалгалтын тухай хууль УИХ-аар батлагдаж, ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцох боломж бүрдэнэ. Төрийн албаны ёс зүй, сахилга, хариуцлага дээшилнэ. Иймд тус хуулийн хүрээнд төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын асуудлыг дээшлүүлэх нь тэргүүлэх эгнээний асуудал мөн.

2023 оны нэгдүгээр сарын 1-нээс МХЕГ-ыг татан буулгаж, төрийн хяналт шалгалтууд мэргэжлийн яаманд шилжинэ. МХЕГ-аас 26 төрлийн хяналт шалгалт явуулдаг. Үүн дээр мэргэжлийн яам 13 төрлийн хяналт шалгалт хийдэг. Төрийн хяналт салбарын яамандаа шилжсэнээр давхардсан хяналт шалгалт байхгүй болно. Мөн мэргэжлийн яаманд хяналт нь очсоноор стандартад суурилсан хяналтын тогтолцоог нэвтрүүлэх юм. Харин энэхүү Засгийн газрын хяналтын үйл ажиллагаанд хамрахгүй байгууллагуудад УИХ-аас удирдлага нь томилогддог ҮСХ, Аудитын газар, ХЭҮК гэх мэт байгууллагууд багтана. Эдгээр байгууллагуудад УИХ-ын харьяаны хяналтын байгууллага хяналт тавьж ажиллана. Мөн Зэвсэгт хүчин тагнуул, цагдаа, шүүх, АТГ, ЭСЯ-дууд зэрэг гадаад бодлого хэрэгжүүлэх чиг үүрэг гүйцэтгэдэг байгууллагуудын хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд Засгийн газраас шууд хяналт тавихгүй.

Мөн Төрийн хэмнэлтийн тухай хууль батлагдсан. Энэхүү хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах нэгж Засгийн газарт байдаггүй байсан. Тиймээс цаашид төрийг илүү хариуцлагатай, төсөв мөнгөний хувьд энэ талын хяналтыг тавьж ажиллах бололцоо нээгдсэн. Түүнчлэн төрийн өмчид үйлдвэрийн газруудын үр ашигтай ажиллагааг нэмэгдүүлж, хариуцлагажуулахад анхаарч ажиллана.

Иймд Засгийн газрын зүгээс хуулиудын уялдаа холбоог хангахад чиглэсэн нэмэлт өөрчлөлтүүдийг УИХ-д өргөн барих болно гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. PRADHAN
2 жилийн өмнө
102.89.46.204

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.