СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-11-15

Төрийн соёрхолт, Ардын багш Ш.Чоймаа таалал төгсжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Монгол Улсын төрийн соёрхолт, Ардын багш, Хэл шинжлэлийн ухааны доктор, МУИС-ийн профессор Ш.Чоймаа таалал төгсжээ.

Тэрбээр 1980-аад оноос эхлэн Монгол бичгийг бүх нийтэд зааж эхэлсэн төдийгүй олон мянган шавь нарыг бэлтгэн гаргасан эрхэм юм. Ш.Чоймаа багш монгол бичиг, түүхэн хэл зүй, орчин цагийн монгол хэл, төвд хэл, сурвалж судлал, Монголын нууц товчоо судлал зэрэг хичээлийг голчлон зааж байсан юм.

Тэрбээр “Монголын нууц товчооны судлалын чуулган”, “Сэтгэлийг ариусгахуй”, “Монгол хэлний хадмал толь”, “Монгол бичиг сурах иж хэрэглэгдэхүүн”, “Монгол хүний нэрийн тайлбар толь” зэрэг хэл шинжлэлийн сурах бичиг болон толь бичгийг гардан хэвлүүлсэн билээ. Түүний эдгээр сурах бичиг, бүтээлүүд АНУ, ОХУ, БНСУ, БНХАУ, ХБНГУ, Польш, Япон зэрэг оронд хэвлэгдэж, цахим хичээлийн бичлэгүүдийг нь гадаадын их дээд сургуулиуд сургалтандаа ашигладаг. 

Мөн Монголын ард түмэндээ телевиз, радиогоор Монгол бичгийн хичээлийг зааж монголчууд нийтээрээ босоо монгол бичгээ сурч, эзэмшихэд онцгой гавьяа байгуулсан юм. Түүний Монгол судлалыг хөгжүүлэх, Монгол хэл бичиг, түүх соёлыг заан сургах, түгээн дэлгэрүүлэх, судлан шинжлэх, монгол үндэстний оюун санааны дархлаа, эв нэгдлийг бэхжүүлэх үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь төр үнэлж, 2017 онд Монгол Улсын Ардын багш цолоор шагнасан билээ.

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, шавь нарт нь гүн эмгэнэл илэрхийлье. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.126.88.184

ум ма ни бад мэ хум .

Сосорбарам
2 жилийн өмнө
202.21.108.178

УМ МА НИ БАД МЭ ХУМ УМ МА НИ БАД МЭ ХУМ УМ МА НИ БАД МЭ ХУМ ТӨРЛИЙН ДЭЭД БУРХАНЫ ОРОНД төрөх болтугай

Ган
2 жилийн өмнө
202.126.88.90

Хайран, харамсалтай. Жинхэнэ эрдэмтэн судлаач бичгийн их хүн байсан даа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.