Шатахуун тээвэрлэж явсан ачааны машин замын хажуу руу унаж, хоёр хүн амиа алджээ.
Тодруулбал, Баян-Өлгий аймгаас Баянхонгор аймгийн чиглэлд шатахуун тээвэрлэж явсан ”Норд Бенз” загварын ачааны автомашин замын хажуу руу унаж жолооч А (51 настай, эрэгтэй), зорчигч Ш (44 настай, эрэгтэй) нар автомашины бүхээгт хавчуулагдаж нас барсан байна. Тус осол Ховд аймгийн Манхан сумын “Ботгоны хавцал” гэдэг газар гарсан бөгөөд аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид нэг цаг ажиллаж цогцсыг гаргажээ. Улмаар цогцсыг аймгийн тээврийн Цагдаагийн тасгийн даргаар ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.