Хилийн сум болох Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум, “Номт”-ын аманд 4G сүлжээ нэвтэрснээр нутгийн иргэдээс гадна аялагч, амрагчид өндөр хурдны интернэтэд, харилцаа холбооны үйлчилгээг ямар ч саадгүй авах боломж бүрджээ.
Мобиком корпорацийн зүгээс Сэлэнгэ аймагт 2021 оноос 14 байршилд шинээр сүлжээгээ оруулсан байна. Ингэснээр Сэлэнгэ аймгийн бүх сум мобикомын сүлжээнд холбогдсон ажээ.
Мобиком Корпораци нь Монгол орон даяар оршин суугаа ард иргэддээ харилцаа холбооны үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх үүднээс ийн сүлжээгээ өргөтгөсөөр байгаа ажээ.
Эх сурвалж: Монцамэ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.