СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-11-14

Н.Цэрэнбат "Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн болжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

"Оюутолгой" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-д Засгийн газрыг төлөөлөн суух гишүүнээр “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат ажиллахаар болжээ. 

Өмнө нь түүний оронд З.Ган-Очир ажиллаж байсан бөгөөд тэрбээр "Оюутолгой"-н гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, Засгийн газар болон “Рио Тинто” групп хоорондын хэлэлцээр, “Эрдэнэс Оюутолгой” компанийг чадавхжуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэжээ. З.Ган-Очирыг өнгөрсөн аравдугаар сард өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн ажээ. 

Н.Цэрэнбатын хувьд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан.  2021 онд "Эрдэнэс Оюутолгой" компанийн захирлаар томилогдсон билээ. 

Ташрамд дурдахад "Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-д Засгийн газрыг төлөөлж Ерөнхийлөгч асан Н.Багабанди, "Эрдэнэс Оюутолгой" компанийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат, Э.Баясгалан нар ажиллаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.