СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Словени улс анхны эмэгтэй Ерөнхийлөгчөө сонгожээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Словенийн зүүн төвийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр бие даан нэр дэвшсэн хуульч, сэтгүүлч Наташа Пирц-Мусар тус улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонгогджээ.

Тэрээр гол өрсөлдөгч болох Гадаад хэргийн сайд асан Анже Логарыг буулган авснаар ийнхүү Словенийн түүхэн дэх анхны эмэгтэй төрийн тэргүүнээр тодорсон аж. Тодруулбал, хатагтай Пирц-Мусар бараг 54 хувийн санал авсан бол ноён Логар 46 гаруй хувийн санал авсан гэж Сонгуулийн хорооноос мэдэгдсэн байна. Түүнчлэн, хоёр сая орчим хүн амтай  гэжээ.

Наташа Пирц-Мусарын ялалт тодорхой болсны дараа тэрээр иргэддээ хандан "Словени улс Европын Холбоо, ардчилсан үнэт зүйлсэд итгэдэг Ерөнхийлөгчийг сонголоо. Дэлхий цаг уурын өөрчлөлтөөс болж бид хүнд хэцүү цаг үетэй тулгараад байна. Хойч үе болох үр хүүхдүүдээ эрүүл, цэвэр орчинд амьдруулахын тулд эх дэлхийгээ хайрлан хамгаалах чухал үүргийг залуучууд улстөрчид бидэнд даалгаад байна" хэмээн тэмдэглэжээ.

Ерөнхийлөгч Пирц-Мусар өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампын эхнэр, Словени улсад төрсөн Меланиа Трампын өмгөөлөгчөөр ажиллаж байсан туршлагатай юм.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.