СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2022-11-15

"Өвсний үндэс" энэ удаад Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ЕБС-ийн Б байранд их засварын ажил хийнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат нар  Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэ удаагийн төслийн хүрээнд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Ерөнхий боловсролын сургуулийн Б байранд их засварын ажил хийх юм. Тус байрны дээвэр 2019 онд хүчтэй салхины улмаас эвдэрч байнга дусаал гоождог болсноос гадна модон цонхоор нь гаднаас хүйтэн агаар нэвтэрч, өвлийн улиралд тохиромжтой өрөөний темпаратурыг хадгалж чаддаггүй болсон зэрэг асуудлууд тулгараад байгаа юм. Энэ удаагийн төсөл хэрэгжсэнээр тус сургуулийн сурагчид байнга эрүүл, аюулгүй орчинд суралцах боломжтой болох юм.  

Япон Улсын Засгийн газар нь Монгол оронд 1990 оноос өнөөдрийг хүртэл 32 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 584 дэх, Сүхбаатар аймагт хэрэгжих 14 дэх төсөл болж байна. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 238,923 ам.доллар (743,530,700 орчим төгрөг).  

“Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газар 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм.

Тухайн орон нутгийн ард иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд голлох үүргийг гүйцэтгэдэг. 

Эх сурвалж: Япон Улсын Элчин сайдын яам 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.