СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-11-14

“Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ-т жил бүр улсын төсвөөс 1,9 тэрбум төгрөг олгоно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хот болон Ерөө, Цагааннуур, Алтанбулаг сумдын  3000 шахам айл өрх, 400 гаруй аж ахуйн нэгж байгууллагыг дулаанаар ханган ажилладаг “Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ нь 1987 онд баригдсан. Хуучний тоног төхөөрөмжөөр өнөөдрийг хүртэл "аргалж" байсан тус станц техникийн шинэчлэл хийгдээгүй удсан тул сүүлийн жилүүдэд хэрэглэгчдийн зүгээс санал гомдол ихээр ирэх болсон билээ.  

Харин өнгөрсөн жил “Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ-ын зуухны шинэчлэлийн ажилд шаардагдах 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг нь 2022 оны улсын төсөвт суулгуулсан байна. Ирэх 2023 онд тус хөрөнгө оруулалтын үлдэгдэл 646.4 сая төгрөг бүрэн санхүүжих юм.

Мөн тус үйлдвэрийн газрын өдөр тутмын хэвийн ажиллах нөхцөлд зориулж улсаас өгдөг татаас жилд 980 сая төгрөг байсныг нэг тэрбумаар нэмэгдүүлж нийт нэг тэрбум 980 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн байна. 

Дээрх асуудлыг тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат шийдүүлсэн бөгөөд нэмж “Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ-т хуримтлагдсан өр төлбөрийг буруулж “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-аас худалдах эрчим хүчний үнэ тарифт зохицуулалт хийж 772,1 сая төгрөгийн өр төлбөрийг барагдуулах шийдвэрийг өнгөрөгч оны өдийд гаргуулсан ажээ. 

Б.Алтансүх: 1987 оноос хойш анх удаа “Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ-т томоохон хөрөнгө оруулалт хийгдлээ

"Сэлэнгэ энерго" ОНӨААТҮГ-ын тоног төхөөрөмж муудсан, шинэчлэгдсэн үнэ тарифын зөрүүнээс болж нилээдгүй олон сая төгрөгийн өр төлбөрт орсон байсан. Энэ жилийн улсын төсөвт манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын дэмжлэгтэйгээр тоног төхөөрөмж сайжруулах зориулалтаар 1,4 тэрбум төгрөг суусан. Ж.Эрдэнэбат гишүүн  манай асуудлаар холбогдох яам, агентлагуудад удаа дараа хандаж байгаа бөгөөд Эрчим Хүчний Зохицуулах Хороонд хандсан хүсэлтийн дагуу жилийн өмнө буюу 2021 оны 11-р зүгээр сарын 24-ний өдөр ЭХЗХ хуралдаж, 524 дүгээр тогтоолоор 772,1 сая төгрөгийн өр төлбөрийг барагдуулах шийдвэрийг гаргасан.

Өнгөрсөн жилүүдэд хуримтлагдсан үйлдвэрлэлийн болон НДШ-ийн өр төлбөрөө дарж, зуух, тоноглолд засвар шинэчлэл хийх боломжтой болсон. Өмнө нь гурван зуух аваарын байдалтай, бэлтгэл зуухгүй явж байсан бол одоо бэлтгэл зуухтай, насостой болж аваарын нөхцөл байдал арилна гэж ойлгож болно хэмээн “Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ-ын дарга Б.Алтансүх ярилаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.