СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-11-14

Монгол Улсад аялах Вьетнам Улсын иргэд ирэх сарын 1-нээс цахимаар виз мэдүүлнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам Таныг хүлээн авч уулзаж, хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр санал солилцжээ.

Уулзалтын үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Монгол Улс цахим визийн систем нэвтрүүлж өнөөдрийн байдлаар 35 улсын иргэдэд цахимаар виз олгож байгаа талаар дурьдаад манай улсад зорчих БНСВУ-ын иргэд ирэх сарын 1-нээс цахимаар виз мэдүүлэх боломж бүрдэж байгааг дурьдсан юм. Мөн тэрбээр “Вьетнам Улсад аж үйлдвэржилт хурдацтай хөгжихийн хэрээр коксжих нүүрсний болон эрчим хүчний хэрэгцээ өсөн нэмэгдэж буйтай холбогдуулан ” хэмээгээд манай улсаас экспортлох боломжтой уул уурхайн бүтээгдэхүүн, мөн тээвэрлэлтийн талаар хоёр улсын холбогдох яамд хооронд ажлын хэсэг байгуулж, судалгааны ажлыг одооноос эхлүүлэх санал дэвшүүллээ.

БНСВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Зоан Хань Дам Тан уулзалтын үеэр дээрх асуудлуудад Шадар сайдтай санал нэг байгаагаа илэрхийлээд тус улсын хувьд уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа хүрэн нүүрс худалдан авах нэн тэргүүний шаардлагатай байгаагаа онцолж, үүний тулд тээвэр ложистикийн асуудлыг шийдвэрлэх нь чухал гэдгийг хэллээ. Мөн

Тус улсын тавьсан саналыг Монгол Улсын Засгийн газрын зүгээс бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажиллана гэдгийг Шадар сайд энэ үеэр илэрхийлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.