СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-11-14

АН: Нүүрсний гэрээтэй холбоотой бүх мэдээллийг ил болгох албан шаардлага хүргүүлнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ дахь Ардчилсан намын бүлэг гурван асуудлыг хэлэлцжээ. 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: 

-Бүлгийн хуралдаанаар МАН-ын 2020 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт болон Засгийн газарт хүргүүлэх албан шаардлагыг хэлэлцлээ. .

УИХ дахь АН-ын бүлгээс долоон зүйл заалт бүхий албан шаардлагыг Монгол Улсын Засгийн газарт хүргүүлж байна. Тодруулбал, Эрдэнэс Тавантолгойн нүүрсний олборлолт, худалдаа, оффтейк болон нүүрсний гэрээтэй холбоотой томоохон албан тушаалтнуудын мэдээллийг ил болгох шаардлагатай байна. Мөн Ерөнхий сайд нүүрсний гэрээтэй холбоотой мэдээллийг бэлтгэж УИХ-д танилцуулах ёстой гэж үзэн тус шаардлагыг хүргүүлж байна.

МАН-ын мөрийн хөтөлбөртэй холбоотой асуудлаар мэдээлэл өгөхөд эрх баригч нам сонгуулийн амлалтдаа авлигатай хатуу тэмцэнэ гэж амласан боловч авлига хээл хахуулийн хэрэгт нэр холбогдсон гишүүд, эрх баригчдын нэг нь ч хариуцлага хүлээгээгүй. н байна. Сүүлийн таван жилийн хугацаанд бид авлига, албан тушаалын хэргээр 35 байраар ухарчихаад байна. Монгол улс авлигатайгаа тэмцэхгүй байна. Засгийн газраас авлигатай тэмцэхгүй байна. УИХ-аас авлигатай тэмцэх хууль тогтоомж гарсангүй. ЖДҮ-гийн асуудалд 49 өндөр албан тушаалтан холбогдсон ч үүнд хариуцлага хүлээсэн нэг ч хүн алга. Мөн Хөгжлийн банкны асуудалд холбогдсон УИХ-ын гишүүддээ ч хариуцлага тооцсонгүй. Гэтэл мөрийн хөтөлбөртөө авлигатай тэмцэнэ гэж заасан. Биелэлт хаана байгаа талаар мэдээлэл авмаар байна.

Дараагийн ололт болон дутагдал бол цахим шийдлийг хэрэгжүүлэх “E-mongolia”. Үнэхээр Монголын төр цахимжиж байгаа бол төр жижгэрч, төрийн зардал багасч, хүний тоо буурах ёстой. Гэтэл жил ирэх бүрд уриа лоозон төдий цахимжиж, төрийн зардал, төрийн албан хаагч нь нэмэгдээд байдаг. Тэгэхээр одоо ам, ажлын зөрүү маш тодорхой харагдаж байна.

Гуравдугаарт, . Төрийн хэмнэлтийн хууль баталсан хэдий ч Монгол Улсын 2023 оны төсөв ямар ч хэмнэлтгүй төсөв болсон.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа: 

-МАН-ын мөрийн хөтөлбөрт хүний эрхийг дээдэлнэ гэж заасан байдаг хэдий ч өнгөрсөн 2022 онд үзэл бодлоо илэрхийлсний төлөө МАН 200 гаруй иргэнийг 40 хуулийн зүйл заалтаар шийтгэсэн. Өнгөрсөн долоо хоногт иргэн Э.Одбаяр нартай холбоотой асуудал шүүхээр шийдвэрлэгдсэн. Тус шүүхийн шийдвэрийг олон нийтэд ил болгохыг шаардаж байна. Үүнд илэрхий хүний эрхийн зөрчил байна.

Мөн шүүхийн шийдвэргүйгээр иргэн Д.Монголхүүг албадан баривчилж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Монгол Улсад яагаад хүний эрх зөрчигдөж байна вэ. Шүүхийн шийдвэрүүд хоорондоо маш их зөрчилтэй. Иймээс хүний эрхийг хамгаалах, шүүхийн шийдвэргүйгээр иргэдийг баривчилсан явдлыг таслан зогсоохын тулд бид ажлын хэсэг гаргаж ажиллана. АН-ын бүлэг хүний эрхийн асуудлыг орхихгүй. Хууль байхад дур зоргоор аашилдаг байдалд анхаарч ажиллана гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.