СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
| 2022-11-14

Утаажилтын бүсээс 23 иргэнийг гаргаж, 3.7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай зөвлөгөөнөөр өнгөрсөн 14 хоногт  илэрсэн зөрчил, аюулт үзэгдлийн талаар НОБГ, ЦЕГ-аас мэдээлэв. 

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням:

-Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 61, аврах ажиллагааны 15, нийт 76 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 23 иргэнийг гаргаж, 3.7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж, аюулт үзэгдэл, ослоос 39 иргэнийг аварч ажилласан.

2022 он гарсаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 1588, ой хээрийн түймрийн зургаа, аврах ажиллагааны 204, нийт 1798 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17.5 хувиар өссөн үзүүлэлт хэмээлээ.

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, хурандаа Б.Оюутболд:

-Өмнөх 14 хоногоос зөрчил 52.4 хувиар буурсан. Харин гудамж, талбай, олон нийтийн газар танхайрсан зөрчил өссөн. Мөн Экологийн цагдаагийн албаны Хяналт шалгалтын хэлтсээс сайжруулсан шахмал түлшний хяналт шалгалтын хүрээнд байнгын найм, хөдөлгөөнт 16 постод хяналт, шалгалт хийж байсныг нэмэгдүүлж, шөнийн эргүүл гарган ажиллуулж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.