Завхан аймгийн Нөмрөг суманд 160 сая төгрөгийн өртөг бүхий ариун цэврийн байгууламж ашиглалтад оруулжээ.
ЭМЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, БНСУ Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллага КОЙКА байгууллагуудтай хамтран сумын эмнэлгүүдийг ариун цэврийн байгууламж, халуун устай болгох төсөл хэрэгжүүлж байна. Энэхүү ажлын хүрээнд Завхан, Баянхонгор, Говь-Алтай аймгийн 21 сум ариун цэврийн байгууламж, халуун устай болжээ.
Энэхүү төсөлд хамрагдсан сумын нэг болох Завхан аймгийн Нөмрөг суманд нийт 160 сая төгрөгийн өртөг бүхий ариун цэврийн байгууламж ашиглалтад оруулжээ. НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр болон бусад холбогдох хүмүүс Завхан аймгийн Нөмрөг суман дахь байгууламжийг өвлийн улиралд хэрхэн ажиллаж байгаатай танилцлаа.
Энэхүү байгууламж ашиглалтад орсноор сумын эрүүл мэндийн төвийн өвчтөнүүд халуун усанд орох, орчин үеийн шаардлага хангасан эко 00-д бие засах зэрэг нь иргэдийн сэтгэл ханамжийг эрс нэмэгдүүлжээ. Мөн эмч ажилчдын ажлын байрны нөхцөл дээшилсэнд талархалтай хандаж байгаагаа илэрхийлж байсан юм.
ЭМЯ-ны зүгээс цаашид донор байгууллагуудтай хамтран тус төслийг улам өргөжүүлэн олон сумыг хамруулахаар төлөвлөжээ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.