СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2022-11-14

Дэлхийн аваргын хүрэл медальт З.Занабазарт хүндэтгэл үзүүлж, хоёр өрөө байраар шагнажээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнээс 57 кг жинд хүрэл медаль хүртсэн З.Занабазарт Өмнөговь аймгийн нутгийн удирдлагууд талархал илэрхийлж 2 өрөө байраар урамшуулжээ. 

Дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн 2022 оны тэмцээн Бүгд Найрамдах Серби Улсын нийслэл Белград хотод өнгөрсөн 9 дүгээр сард болсон. Тус тэмцээнээс Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул Занданбудын Занабазар 57 кг жинд амжилттай барилдаж хүрэл медаль хүртсэн. Тамирчин З.Занабазарын энэхүү түүхэн амжилтыг хүндэтгэн Өмнөговь аймгийн ИТХ, ЗДТГ, Баяндалай сумын нутгийн зөвлөл хамтран 11 дүгээр сарын 12-ны өдөр мялаалга барилдааныг зохион явууллаа. Мөн орон нутгийн удирдлагууд талархал илэрхийлж З.Занабазарыг 2 өрөө байраар шагнан урамшуулжээ.

Дэлхийн аваргын хүрэл медальт З.Занабазар нь 2017 онд Азийн аваргын хүрэл медаль, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медаль, 2022 онд Чөлөөт бөхийн 57 кг жинд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, Казахстаны Тараз хотноо болсон Олон улсын тэмцээнд хүрэл медаль хүртэж байжээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.