Монгол Улсын Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар Монголчууд жилд есөн удаа баярын болон тэмдэглэлт өдрүүдэд амардаг.
Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу "Монгол бахархлын өдөр" арваннэгдүгээр сарын 24-ний пүрэв гаригт тохионо. Энэ жил уламжлалын дагуу гардуулдаг Төрийн дээд, тэргүүн зэргийн “Чингис” хаан одонг гардуулах товтой байна.
Харин арваннэгдүгээр сарын 26-ны бямба гарагт "Улс тунхагласны өдөр" тохиож байгаа ба энэ өдөр мөн бүх нийтээр амрах заалттай юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.