Орос улс Херсон хотоос цэргээ татах шийдвэр гаргасны дараагаас Херсон болон Киев, Одесса хотуудад баярын арга хэмжээ үргэлжилж байна. Хэдийгээр өнгөрсөн баасан гаргаас хойш баяр ёслол үргэлжилсээр байгаа ч Украины эрх баригчид “дайн дуусаагүй” гэж анхааруулж байна.
Украины Батлан хамгаалахын сайдын зөвлөх Юрий Сак ВВС-д “Тайвшрахад эрт байна” гэж анхааруулжээ.
"Бид Херсоныг чөлөөлнө гэдэгт үргэлж итгэдэг байсан. Оросууд энэ дайнд хэзээ ч ялж чадахгүй гэдгээ ойлгосон гэдэгт бид итгэлтэй байна. Бид оросын арми үймэн сандарч байгааг харж байна. Тэдний суртал ухуулгын машин мэгдэн сандарч байгааг харж байна. Гэхдээ дайн дуусаагүй!" гэжээ.
Херсонд ус, эм тариа, хоол хүнс дутагдаж байгаа ч яаралтай тусламжийн цуваа ойролцоох Миколайваас ирж эхэлж байна гэж хотын даргын туслах мэдэгджээ. Дайны өмнө 320 мянган хүн амтай байсан Херсон хотод өдгөө 70-80 мянган хүн амьдарч байна.
Ерөнхийлөгч Владимир Зеленский “Эзлэгчид Херсоноос зугтахаасаа өмнө харилцаа холбоо, ус, дулаан, цахилгаан зэрэг чухал дэд бүтцийг устгасан” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC.com
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ккк. Ёстой нүд ирмэхийн зуурт ялж чадаж байгаа юм чинь баярлаад тэмдэглээд байхаас өөр яалтай билээ!!??
Европын Холбооны гишүүн , эрх чөлөөт орны иргэд болох гэж байхад баярлахгүй гээд ч яахын билээ, дээр нь энэ нутгийн оросууд нь зайлцан. Финлянд, Польж, Эстони,Латви, Литва улсууд цаанаасаа Белорус Орос хоёрын хилийг бүрэн хаасан хана босгож эхэлээд байгаа. Украйнууд ч босгож байна. Дарангуйлагчтай , төлөвлөгөөт эдийн засагтай, цэрэгжсэн эрх чөлөөгүй улсуудаас одоо Европ үнэхээр залхаж байгаа.
Баярлах ч эрт байхдоо . Хойхно чинь Оросууд амжилттай давшиж Авдеевк унаж байна .ийм байдал хэд хэдэн тосгон сууринд гарах нэн.
ОРОСУУДЧ ИНГЭЭД ОРХИХГҮЙЛ БАЙХДАА