ЗГХЭГ-ын даргын захирамжаар Засгийн газрын дотоод хяналт, шалгалтын байгууллагатай болжээ. Төрийн хүнд суртлыг бууруулах, иргэдэд чирэгдэхгүй үйлчлэх, иргэн төрийг холбох гүүр болох зорилготой энэхүү албаны үйл ажиллагаа ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс эрчимжиж эхлэх аж.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Засгийн газрын бүх нэгжээр дамжиж иргэн, ААН-ээс жилдээ 1.2 сая гаруй санал, хүсэлт, гомдол ирдэг. Дийлэнх нь төрийн хүнд суртал, хариуцлагагүй байдлын талаарх байна. Иймд Засгийн газрын дотоод хяналт, шалгалтын байгууллага нь Засгийн газраас гарч буй шийдвэрүүд төрийн байгууллагуудад бүрэн хэрэгжиж байгаа эсэхэд тогтмол хяналт тавих, төрийн албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, ёс зүй, хандлагад анхаарлаа хандуулж ажиллана гэв.
Энэхүү байгууллагыг байгуулснаар төрийн алба цомхон бөгөөд чадварлаг бүтэцтэй болж, төрийн үйлчилгээ иргэндээ хүрдэ, давхардал, хийдэлгүй болох боломж бүрдэнэ. Үр дүнд нь төрийн байгууллагад хариуцлага “эзэнжинэ” гэж тооцож байгаа юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сайн бна Гомдлоо гарганаа
Зөв дэмжиж байна,анхан шатны байгууллагад бас хяналтын хэсэг ажиллаж байгаа.