СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-11-12

Хотын дарга Д.Сумъяабазар, "Сэрүүн Сэлбэ" төслийн удирдагч Б.Цэцэгийг хэзээ чөлөөлөх вэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

"Сэрүүн Сэлбэ" төслийн удирдагчаар томилогдсон Бямба овогтой Цэцэгийн талаар бид юу мэдэх билээ?

Өөрийгөө инфлүүнсер хэмээн бодож, шуугиант үйл явдал бүр дээр шахам байр сууриа илэрхийлж байгаа харагддаг. "Хадаг" уран сайхны кинонд тоглож байсан...

Гэтэл сэтгүүлч Золзаяагийн "Мэдлэггүй мал шиг хүмүүсээр өөрийгөө тойруулаад, мэдлэгтэй хүмүүсийг дайсан мэт үзсэнээрээ Хотын дарга та Улаанбаатар хотын иргэдийг амьдралын чанарыг шууд доройтуулж байна", кино найруулагч Д.Золбаярын "Энэ Цэцэгээ гэдэг хүүхэн мэргэжлийн жүжигчин биш шүү. 2006 онд бүтээгдсэн "Хадаг" гэдэг арт кинонд жаахан охин тоглож байсныг нь мэдэх юм", Хуульч О.Батхүүгийн "Дух Цэцэгт ямар шалгуураар хэдэн тэрбум төгрөгийн төсөл өгснөө татвар төлөгч бидэнд тайлагнахыг хүсье. Их Тэнгэрт хүлээн авалтанд очсоныг нь мэднэ, дарга нарыг зогсоо зайгүй долоодог болсныг нь мэднэ. Бусдыг нь мэдэхгүй болохоор асууж байгаа юм" гэх үгс юуг илэрхийлнэ вэ? 

Товчхондоо,

"Сэрүүн Сэлбэ" төсөл дээр сонгон шалгаруулалт зарласан ба тэрхүү сонгон шалгаруулалтад Б.Цэцэг хэмээн тэрхүү бүсгүй шалгарчээ гэж олон нийт ойлгосон. Гэтэл Б.Цэцэг нь энэ талаар зөрүүтэй зүйлийг хэвлэлээр ярьсан байх юм. 

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар та сонгон шалгаруулалт зарласан нэр зүүгээд, Б.Цэцэгт төслийн удирдагч болгох санал тавьж, шоконд оруулсан юм биш үү. Мэргэжлийн бус Б.Цэцэг нь өөртөө ч итгэхгүй "Пүү!" гэж бодсон байна шүү дээ. 

Монгол төрийн ажил хувь хүний данснаас санхүүжиж явдаг болсон юм уу?! Өөрийн халааснаас гаргасан мөнгөө төрийн данснаас хэд нугалж авна гэж хожим шүүхдэх болж байна уу? Эсвэл, хотын дарга Д.Сумъяабазар төрийн мөнгийг иргэн Б.Цэцэгийн дансаар дамжуулж төслийг санхүүжүүлээд байгаа юм уу? 

Төслийн удирдагчийн хувиар хэд хэдэн хэвлэлд өгсөн ярилцлага, өөрийн пэйжид тавьсан пост, олон нийтийн зүгээс өгч байгаа үнэлэлт зэргээс харахад шүү. Иймээс та энэхүү сонгон шалгаруулалтаа эргэн харж, Б.Цэцэгийг чөлөөлөх нь өнөөдөртөө хийж байгаа хамгийн зөв шийдвэр болохоор байна шүү. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
103.229.123.207

Хотын дарга Дух хоёр ноотой зүгээр хүнд ш

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.