ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын даргаар томилогджээ. Тэрээр өчигдөр ажлаа хүлээн авсан байна.
Цагдаагийн хурандаа Б.Баатархүү энэ талаараа "Төрийн албаны үндсэн зарчим, залгамж чанар нь хувь хүнээс үл шалтгаалж хуулийн дагуу, тусгайлсан чиг үүргээ гүйцэтгэхэд оршдог. Өнгөрсөн хугацаанд гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, иргэд, олон нийтийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цагдаагийн байгууллагын бодлого, үйл ажиллагааг мэдээлэх, үнэн, зөв, бодит мэдээ, мэдээллийг түргэн шуурхай хүргэх чиглэлд хэвлэлийнхэнтэй хамтарч, суралцаж, нөхөрлөх нь нэр төрийн хийгээд, үнэ цэнтэй туршлага хуримтлуулсан он цаг байлаа" гэжээ.
Тэрээр ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн даргаар найман жил ажиллаж, хэвлэл мэдээллээр дамжуулан цагдаагийн байгууллага ард иргэдийг холбон ажиллаж байсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ажлын амжилт хүсье