СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-11-11

Д.Амарбаясгалан: МХЕГ-ын давхардлыг арилгаснаар олон нийтийг бухимдуулдаг байсан байдал арилна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Засгийн газраас энэ оны аравдугаар сарын 19-ний өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгах шийдвэр гаргасан. Уг шийдвэр хэрэгжсэнээр мэргэжлийн хяналтын байцаагчдын эрх мэдлийн давхардлыг арилгах боломж бүрдсэн байгаа гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдэж буй.

Учир нь, өмнө нь мэргэжлийн хяналтын байцаагчдын хэрэгжүүлдэг байсан 26 төрлийн хяналтын чиг үүргийн 50 гаруй хувийг БОАЖЯ, ЗТХЯ, ТЕГ, ХХЕГ, ЭХЗХ, ХХЗХ, МЭЕГ, ЭЭХХЗГ, УБТЗ нийгэмлэг, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл зэрэг 13 яам, байгууллага давхардуулан хянаж шалгадаг байсан. Үүн дээр хянан шалгах эрх үүрэг бүхий татвар, гааль, оюуны өмч, Гадаадын иргэн харьяатын газар, ШӨТХГ зэрэг төрийн байгууллага ч давхар хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлдэг байгууллагын хяналт шалгалт нэмэгдэнэ гэхээр төрийн хяналт хоёр, гурван давхар дээлтэй байсан гэж хэлж болохоор байсан аж.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан байр сууриа дахин илэрхийлжээ. Тэрбээр, 

-Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2023 оны төсвийн төслийг баталлаа. Ингэснээр 2023 оны 1-р сарын 1-нээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын чиг үүрэг салбар яамдад шилжихээр болж байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар татан буугдсанаар иргэн, аж ахуй нэгжид ирж буй төрийн давхардсан хяналт шалгалт арилна гэж үзэж байна. Тодруулбал, салбар яамд дахь хяналт шалгалтын албан хаагчид нь мэргэжлийн хяналтын байцаагч нартай ижил чиг үүрэгтэй ажиллан давхардал үүсгэж, олон нийтийг бухимдуулдаг байсныг арилгах боломж бүрдлээ.

Энэхүү өөрчлөлтөөр салбар яамд хэрэгжүүлж буй бодлого, шийдвэртээ хяналтаа тавьж, бодит нөхцөл байдалд хэрхэн хэрэгжиж байгаад анхаарлаа хандуулна. Мөн мэргэжлийн хяналтын түвшин ахиж хөгжих боломж ч бүрдэнэ гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.