“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хэрэгжиж буй Олон улсын Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандарт нутагшуулах төслийн удирдлагын сургалт, хэлэлцүүлэг боллоо.
Хэлэлцүүлэгт Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд болон 44 бүтцийн нэгжийн удирдлага оролцож, тус үйлдвэрт хийсэн Зөрүүний шинжилгээний талаарх товч мэдээлэл, Чанар, чанарын удирдлагын тогтолцооны суурь ойлголт, Дээд удирдлагын оролцоо, манлайлал болон стандартын тайлбаруудаар сургалт, илтгэл зохион байгууллаа.
Мөн чанарын менежментийн тогтолцооны хамрах хүрээний төсөл, чанарын бодлогын төсөл, Дээд удирдлагын чанарын амлалтын тунхаг бичгийн төслийг хэлэлцэж бодлогын баримт бичгүүдэд гарын үсэг зурж, баталгаажууллаа.
Ингэснээр, Эрдэнэт үйлдвэр Чанарын менежментийн тогтолцооны олон улсын стандарт нэвтрүүлж цаашид баримтлах чанарын бодлоготой болж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Iso geel neg darga bsan hun ni conoany baiguulaal luuvar hiigeed bhiimaa icheechee