СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-11-11

Шадар сайд С.Амарсайхан “Хотын стандарт” нэгдсэн зөвлөгөөнд оролцлоо

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан “Хотын стандарт” нэгдсэн зөвлөгөөнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцлоо.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт Улаанбаатар хот стандарттай байх томоохон зорилтыг тодорхойлсон байдаг. Үүний хүрээнд нийслэлийн Засаг даргын тамгын газраас “Хотын стандарт” нэгдсэн зөвлөгөөн зохион байгууллаа.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тус зөвлөгөөнд оролцох үеэрээ хэлсэн үгэндээ “Дэлхий өөрчлөгдөж түүнийг даган хүний амьдралын тогтсон дүрэм, хэм хэмжээ өөрчлөгдөж байна. Бид улс орныхоо аюулгүй байдалд анхаарлаа хандуулж, ирээдүйг харсан чанар стандартын хэм хэмжээг боловсруулан тогтоож, хэвшүүлэх явдал нэн чухал. Стандарт тогтоох, хэвшүүлэх ажил хэзээ ч амар байгаагүй. Энэ бол хууль эрх зүйн орчин төдий биш. Харин ур чадвартай боловсон хүчин, бодитой хэмжээс, талуудын нягт хамтын ажиллагаа, хатуу чанд сахилга хариуцлага, олон талт оролцогчдын нэгдмэл байр суурийн тухай асуудал юм” гэсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.