СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-11-11

ХӨСҮТ: Хүн амын дунд томуу төст өвчний вирус эргэлтэд байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Томуу, томуу төст өвчний тархалт, вакцинжуулалт, эмчилгээний талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ.

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа:

- Хэдийгээр идэвхжилийн түвшинд байгаа ч зарим аймагт улбар шар түвшинд буюу алаг цоог дэгдэлтийн түвшинд шилжсэн. Тухайлбал, Говьсүмбэр, Орхон, Завхан, Хэнтий аймагт томуу томуу төст өвчний алаг цоог дэгдэлтийн түвшинд шилжсэн нөхцөл байдалтай байгаа бол 16 аймаг идэвхжилийн түвшинд харин нэг аймаг улирал хооронд буюу томуугийн идэвхжил явагдаагүй байна.

44-р долоо хоногийн байдлаар томуу, томуу төст өвчнөөр нийт 8239 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 1333 нь амьсгалын замын цочмог хүнд халдвар буюу томуу, томуу төст өвчний хүндрэлээр өвдөж, эмнэлэгт эмчлүүлж байна.

Хүн амын дунд томуу төст өвчний вирус эргэлтэд байна. Монгол улсын хэмжээнд томуугийн улирал 11-р сарын эхэн үед эхэлдэг. гэлээ.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма:

-Монгол Улс энэ жил 545 мянган хүн тун томуугийн эсрэг гурав болон дөрвөн цэнт вакциныг хүлээн авсан бөгөөд Эрүүл мэндийн сайдын 2022 оны 10-р сарын 19-ний өдрийн А512 дугаар тушаалаар улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Нийт хүлээж авсан вакцины 53 хувийг нь Улаанбаатарт, 47 хувийг нь орон нутагт хуваарилсан.

Томуугийн эсрэг вакцин хийх зорилтот бүлгийн хүн амыг тодорхойлохдоо томуугаар өвдөх, хүндрэх эрсдэлтэй хүмүүсийг сонгодог. Бага насны буюу тав хүртэлх насны хүүхдүүд хамгийн өртөмтгий, өвдсөн тохиолдолд хүндрэх эрсдэлтэй байдаг тул томуугийн вакцинжуулалтын хамгийн чухал хэсэг.

Мөн жирэмсэн эмэгтэйчүүд, 65 болон түүнээс дээш насныхан, архаг суурь өвчтэй иргэд, эмч, эмнэлгийн байгууллагын ажилтан болон бусад ажил мэргэжлийн шаардлагаар зарим байгууллагын ажилтнууд томуугийн вакцинд хамрагддаг гэв. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.