СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-11-11

Гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний талаар хэлэлцэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний асуудлаар ОБЕГ-т ажиллалаа.

Энэ үеэр Монгол Улсын гамшгаас хамгаалах бэлэн байдал, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, ган, зуд, хүчтэй салхи шуурганы эрсдэл, Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангасан дүн, тулгамдаж байгаа асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Тус хэлэлцүүлэгт ОБЕГ, УОК-ын Ажлын алба, ХХААХҮЯ, ЦУОШГ-ын холбогдох удирдлага, мэргэжилтнүүд болон эрдэмтэн, судлаачдын төлөөлөл оролцлоо.

Тухайлбал, сүүлийн таван байдлаар аюулт үзэгдэл, ослын улмаас 1624 хүн амь насаа алдаж, 428 иргэн бэртэж, гэмтэн, 271,6 тэрбум гаруй төгрөгийн хохиол учирсан бөгөөд амь насаа алдсан иргэдийн 29 хувь нь усны ослоор, 16 хувь нь ахуйн гал түймэрт өртөж нас баржээ.

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид жилд дунджаар 4000 гаруй удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 3800 орчим хүний амь нас, аж, ахуйн нэгж, иргэдийн 110 гаруй тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж байгааг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хэлэлцүүлгийн үеэр илтгэлдээ тодотголоо.

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс хийсэн мэдээллээр өвөл-хаврын бэлчээрийн даац нийт нутгийн 40 орчим хувьд хүрэлцээтэй, харин 60 гаруй хувьд хэтэрсэн байна. Зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 30 орчим хувьд их, 40 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 20 орчим хувьд бага, 10 гаруй хувьд хамгийн бага эрсдэлтэй гэж гарсан. Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Архангай аймгуудын зарим нутаг зудын эрсдэл их гэсэн зэрэглэлд багтаж байна.

Энэ жил улсын хэмжээнд нийт 188.6 мянган малчин өрхөд 71.2 сая, хонин толгойд шилжүүлснээр 122.5 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарчээ. Мөн нийт 21.8 мянган өрхийн 9.5 сая мал отроор өвөлжиж, хаваржихаар байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд өвс 21 мянган тн, тэжээл 8,2 мянган тн-ыг бэлтгэж, бэлтгэвэл зохих өвсний 94 хувийг, тэжээлийн 69 хувийг бэлтгэсэн гэдгийг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн танилцууллаа.

Мэдээллийн дараа хэлэлцүүлэгт оролцсон эрдэмтэн, судлаачдын төлөөлөл санал, сэтгэгдлээ хэлж, цаашид анхаарах зарим асуудлын талаар зөвлөгөө, мэдээлэл өгсөн юм.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.