СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-11-11

Тээврийн хэрэгслийн даац хэтрүүлсэн 228 зөрчилд 34 сая төгрөгийн торгууль ноогдуулжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Зам, тээврийн хөгжлийн яам болон Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас замын ашиглалт, даац хэтрүүлэлттэй холбоотой мэдээлэл өглөө.

Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга “Авто замын даацыг инженерийн байгууламж, стандартаар нь дээд хязгаар тавьдаг. Мөн тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага гэж бий. Тус стандартыг 2003 онд баталж, өнөөдрийг хүртэл мөрдөж байна. Энэхүү стандартын дагуу автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ 44 тонн байдаг. Зам, тээврийн хөгжлийн яамнаас жил бүр тээвэрлүүлэгч, ачаа тээврийн компаниудад албан бичгээр даац хэтрүүлэхгүй байх анхааруулга, зөвлөмж хүргүүлдэг. Мөн хяналт, шалгалтыг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Тээврийн цагдаагийн албанаас тогтмол явуулж байна” гэв.

2022 оны 6-10 сарын хооронд нийт 14018 тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийхэд.

Иймд зөвшөөрөгдөх хэмжээнд заасны дагуу тээвэрлэлт хийж, авто замаа хайрлахыг аж ахуй нэгж, жолооч нарт уриалж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.