СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 С.Мөнхчулуун: Арван мянган хэрэглэгчийн орон сууц Хөгжлийн банкны барьцаанд оржээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газраас сүүлийн үед хийгдсэн хяналт шалгалт болон цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун:

-Манай газарт орон сууцтай холбоотой гомдол ихээр ирэх болсон. Жишээ нь сүүлийн хоёр жил цар тахалтай холбоотойгоор барилгын ажил зогсонги байсан, түүхий эд, барилгын материалын үнэ өссөний улмаас гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй, анх байгуулсан гэрээний төлбөрийн нөхцөл өөрчлөгдөж, үнэ нэмэгдсэн, ашиглалтад орсон боловч үл хөдлөхийн гэрчилгээг нь олгохгүйгээр банканд цааш нь барьцаалсан, барилгын компани нь байгуулсан гэрээгээ цуцалж, давхардуулж худалдсан зэрэг зөрчил гарсан.

Эдгээр нь хэрэглэгчдийг онц ноцтойгоор хохироож байгаа тул ирсэн гомдлуудыг хуулийн дагуу цагдаагийн байгууллага болон иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэх ёстой. Мөн бид 30 иргэний гомдлыг шийдвэрлэж, 60 сая төгрөгийн хохирлыг барагдуулаад байна. Он гарснаас хойш албан бичгээр 30 гомдол, Хэрэглэгчдийн мэдээллийн төвд 142 гомдол ирсэн. Өргөдлөөр ирсэн гомдлын ард 100-300 гарын үсэг байгаа буюу байраар нь хохироосон хэргүүд бий.

Жишээлбэл, найман компани дээр нийт 10 мянган хэрэглэгчийн хохирол бий. Эдгээр найман компанийн барилга нь Хөгжлийн Банкны барьцаанд болон өмчид нь байдаг барилгууд. Гэтэл эдгээрийг давхардуулан зарсан, банкны барьцаанд тавьсан, өөр хүнд худалдан борлуулсан зэрэг луйврын шинж чанартай асуудлууд бий. Үүнээс харахад байна. 

Иймд хэрэглэгчдийн хохирлыг шийдвэрлэх зорилгоор Хөгжлийн Банк, Барилга, хот байгуулалтын яамтай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн. Хэрэглэгч захиалга өгөхдөө тухайн барилга барьцаанд байгаа эсэхийг мэддэг болно. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Баяр
2 жилийн өмнө
202.126.89.118

Хүн заллсан хогнуудг шууд бууд үр хүүхэдтэй хашраагд өгх хэргтэй хайрлах шаардлагүй бүгд н хор өгч алх хэргтэй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.