СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-11-11

О.Цогтгэрэл: Төсөв батлах санал хураалтад Ардчилсан намын гишүүд оролцохгүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ-ын чуулганы эхэнд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл төсвийн төслийг эцэслэн батлах санал хураалтад оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. 

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Өнөөдөр 2023 оны төсөв, мөнгөний бодлого батлагдах гэж байна. Мөнгөний бодлого батлагдсан. Ирэх оны төсөв, мөнгөний бодлого гэдэг бол улс орон хаашаа явах вэ гэдгийг тодорхойлдог эдийн засгийн асар чухал бодлогын баримт бичиг. Өнөөдөр эцэслэн батлах гэж буй 2023 оны төсөв улс орныг дампууралд алхах үүд хаалгыг нээж өгсөн.

Ард иргэдийн хоёрны нэг нь ядуурал руу бодитоор "хөтөлсөн" төсөв болж батлагдах гэж байна. Төсөв гэж зүгээр хэлэлцээд өнгөрдөг цаас боллоо. Хэдэн жижүүрийн үг, эзэн бие, цаг хугацаагүй бичиг болон хувираад байна. Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг зогсоож, илүү сайжруулах удаа дараагийн саналыг гаргасан. Гэтэл тэгсэнгүй. Тиймээс гэдгийг хэлмээр байна. Гэхдээ мэдээж олонхоороо батлагдаад явах байх. Цаашдаа УИХ-аас ажлын хэсэг байгуулж, бодлогын арга хэмжээ авахыг шаардаж байна гэсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.