Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрлах нийтийн байранд гал гарч, нэг иргэн амиа алджээ.
Гал гарсан тухай дуудлага 11 дүгээр сарын 11-ний өдрийн 00:35 минутад ОБЕГ-т ирсэн байна. Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид очиход, 22 айлын нийтийн байранд, иргэн Э-ийн 40 м/кв өрөө шатаж байжээ. Алба хаагчид галыг 01:05 цагт унтраасан байна. Гал түймэрт иргэн Э /54 настай, эрэгтэй/ өртөж нас баржээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.