“Тавантолгой” буюу нүүрстэй холбоотой дуулиан тасрахгүй нь бололтой. Учир нь, хуулийнхан “чих дэлдийлгэсэн” нэгэн ноцтой асуудлын мөрөөр оржээ.
Хэдэн жилийн өмнө Монголын нэг том улстөрч “Тавантолгой” төсөлд оролцоод явж байсан гадаад, дотоодын нэр бүхий компаниудаас их хэмжээний авлига нэхсэн байна.
Тодруулбал, уг улстөрч тэрхүү төслийг хэрхэх талаар УИХ-аас шийдвэр гардаг өдөр Монгол, Хятадын нэр бүхий компаниудын төлөөлөлд дээрх “санал”-ыг тавьсан аж. Тэгэхдээ“...Үдийн цайнаас өмнө гишүүдийн тоогоор 76 сая ам.доллар бэлнээр авчраад өгчих. Тэгвэл “Тавантолгой”-г батлуулна. Өгөхгүй бол зогсооно” гэжээ.
Энэ нь “Тавантолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ”, “Хамтын ажиллагааны гэрээ”, “Төмөр замын концессын гэрээ”-тэй холбоотой бөгөөд долоо, найман жилийн өмнө тухайн үеийн УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрын дунд “хэрүүлийн алим” болж байсан юм.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 11. БААСАН ГАРАГ. № 220 (6952)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Эх орноо боддогүй тэр тодорхой хулгайчыг нэр усын ч бичихгүй байгаа нь бас л сонин
МАН НАМЫН ПАРАЗИТ Л ДЭЭ. ЕР НЬ УЛС ТӨРЧӨӨС ЭХ ОРОНЧ, АРД ТҮМНЭЭ БОДСОН ХАНДЛАГА ХҮЛЭЭЖ БОЛОХГҮЙ. ЯЛАНГУАЯ ОДООГИЙН ТОГТОЛЦООНЫ УЛС ТӨРЧ БОЛ БҮГД ХУЛГАЙЧ, ПАРАЗИТ. ТЭДНИЙГ ШУУД УСТГАХМЛ ХЭХЭГТЭЙ
8 ЖИЛИЙН ӨМНӨ 76 000 ДОЛЛАР ХАРУУЛЬД АВАХЫГ ХҮСЭЖ БАЙСАН ГЭЖ ҮЛГЭР ЯРИГЧ ХЭН БЭ?
76 say genee
Энэ 76 г бүгдийг шоронд хатаамаар байгаа юм бүгд эх орон ард иргэдийнхээ исрэг ажилдаг бүгд нэг нэгэндээ барицаалагдсан луйварчид Е.С чадахаараа тэмцэж байгаач хүч хүрэхгүй байна иргэд бид тэмцэж 30 жил төр барилцасан нэртэй хулгай хийсэн бүхний хөрөнгийг хурааж улсынхаа өрийг төлүүлий
Нэр усы нь зарлахгүй бол цаг үрсэн мэдээ байна.
7,8 жилийн өмнө гэхээр 2014,2015 он болж бн. АНхан төр барьж бхдаа 3 тийш хараад суудаг ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ даргатай бсн санагдана. Гэхдээ баримттай эзэнтэй ярьсан нь дээр шүү.