СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-11-10

Энэ онд 521 177.1 тонн ачаа хилээр нэвтэрчээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Хилийн боомтуудын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын ачаа барааны тээвэрлэлтийг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг Боомтын сэргэлтийн үндэсний хороонд шилжүүллээ

Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж, боомтын асуудал хариуцсан сайдтай болж буйтай холбогдуулан хилийн боомтуудын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын ачаа барааны тээвэрлэлтийг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг Боомтын сэргэлтийн үндэсний хороонд шилжүүлсэнтэй холбоотойгоор өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагналаа.

Өнгөрсөн хугацаанд Монгол, Хятадын хилийн Замын-Үүд–Эрээн авто замын боомтоор 21 366 автомашинаар 25 167 ширхэг чингэлэгт 521 177.1 тн ачаа, импортын 5306 тээврийн хэрэгсэл, 328 тээврийн хэрэгслээр овор ихтэй ачааг хүлээн авч, 14 801 хоосон чингэлгийг Эрээний талд буцааж хүлээлгэн өгсөн байна.

Мөн 7 дугаар сараас нүүрс, ноос ноолуур зэрэг экспортын барааг гаргаж эхэлсэн бөгөөд

БНХАУ-ын тал чингэлэг шилжүүлэн ачих талбайг өргөтгөх ажлыг хийж дуусаж, одоогийн байдлаар өдөртөө 125 хүртэл импортын ачаатай чингэлэг, дунджаар 60 орчим импортын автомашин, 2-4 автомашинаар овортой ачаа хүлээн авч, 60-70 хоосон чингэлэг буцаан, 30-80 чингэлэг экспортын бүтээгдэхүүн гаргах боломжтой болжээ.

Манай улсын талын өргөтгөлийн ажил дууссанаар өдөрт 400 хүртэл чингэлгийг солилцож, экспорт, импортын бараа бүтээгдэхүүн, овортой ачаа, импортын тээврийн хэрэгслийн тоо хэмжээ бараг 2 дахин нэмэгдэх боломж бүрдээд байгаа юм.

Түүнчлэн Замын-Үүд дэх тээвэрчид, Төрийн бус байгууллагуудаас тавьсан хүсэлтийн дагуу тэднийг тээврийн хэрэгслийг богинын тээвэрт оролцуулж эхэлсэн үр дүнтэйгээр өнгөрсөн хугацаанд ажиллажээ. Цаашид тус ажлын хэсгийн үйл ажиллагааг Боомтын сэргэлтийн үндэсний хороонд шилжүүллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.