Т.Номин-Эрдэнэ алтан медалийн төлөө тулалдах эрхтэй боллоо

Сурталчилгаа
Т.Номин-Эрдэнэ алтан медалийн төлөө тулалдах эрхтэй боллоо

Насанд хүрэгчдийн боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тулаанууд эхэллээ. 

 

Йордан улсын Амман хотноо зохион байгуулагдаж буй энэ удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай боксчид түүхэн амжилт үзүүлсээр байна. Одоогийн байдлаар манай 10 тамирчин медалийн болзол хангаад байгаа ба өчигдөр эмэгтэй жингийн боксчид мөнгөн медалийн төлөөх тулаануудаа хийлээ.

Эмэгтэйчүүдийн -60кг жингийн тулаанд Т.Номин-Эрдэнэ 2018 оны залуучуудын олимпын мөнгөн медальт Тайландын П.Буапатай тулалдан ялалт байгуулсанаар аваргын алтан медалийн төлөө тулалдах эрхтэй боллоо. Т.Номин-Эрдэнийн өрсөлдөгч Тайландын П.Буапа нь 2019 онд Монгол улсад зохион байгуулагдсан Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэхдээ тус тэмцээний хагас шигшээд манай Г.Бадмаарагтай тулалдаж байсныг монголын бокс сонирхогчид маань сайн санаж байгаа биз ээ. 

Т.Номин-Эрдэнэ аваргын алтан медалийн төлөө Жакарта-2018 Азийн наадмын аварга, Азийн тивийн хошой аварга БНСУ-ын хашир туршлагатай (32 настай) Ёнжи Отой тулалдахаар боллоо.  

Өнөөдөр /11.10/ эрэгтэй боксчид хагас шигшээд Улаанбаатарын цагаар 18:00 цагт тулалдах ба спорт мэдээ, мэдээллийн www.livetv.mn/sport суваг шууд дамжуулан үзүүлнэ.  


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0