СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2022-11-10

🔴 С.Даваасүрэн: Хөгжлийн банкны ирэх онд төлөгдөх өрийг Засгийн газар өөрөөсөө төлөх гэж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

УИХ-ын өнөөдрийн /2022.11.10/ чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хийж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн С.Даваасүрэн:

-Хөгжлийн банкны ирэх онд төлөгдөх өрийг Засгийн газрын өрийн баталгаа гаргаж төлье гэсэн санал батлагдах гэж байх шиг байна. Зээл төлөхгүй байх сонирхлыг л бий болгоно. Ажлын хэсгийг харж байхад 20 хэдэн компани шалгуулахаар өгсөн. Дандаа ардаа улс төрчтэй. Засгийн газрын баталгаа, өрийг төлөхийн тулд асар өндөр үнэтэй мөнгө гаднаас босгоно шүү дээ. Засгийн газрын бондын өгөөж 40 хувьд хүрсэн. Ийм өндөр хүүтэй бонд гаргаж, Хөгжлийн банкны зээлийг зээл авсан улс биш төр баталгаа гаргаж төлөх болж байна.

Хоёрдугаарт, 10 их наядын хөтөлбөр гээд арилжааны банкуудад зээлийн хүүгийн зөрүү өгөөд байгаагаа тодорхой болгооч. Улс төрчид нь арилжааны банкуудаас зээл авч хүүгийн зөрүүнд 60 тэрбум төгрөг төр төлөх нь. ЖДҮ-ийн сангийн нэг жилийн санхүүжилтийг бид иргэддээ биш улс төрчдийн өрийг төлөх нь. УИХ-аас гаргах тогтоолд тодорхой шалгууртай болгооч гэж байнгын хороонд хэлсэн. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Төсөвтэй холбогдуулж "Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай" УИХ-ын тогтоол орж ирсэн. Хоёрдугаар заалтад Хөгжлийн банкны 2023 онд эргэн төлөгдөх хуваарьтай гадаад үнэт цаасны эргэн төлөлтийг дахин санхүүжүүлэх зорилгоор Засгийн газрын өрийн баталгаа гаргахыг зөвшөөрөх агуулгатай байгаа. Хөгжлийн банкны зүгээс тодорхой хэмжээнд өмнөх бондуудыг гаргаж, гадаад бондын эргэн төлөлтийг өөрийн хөрөнгөөр төлж барагдуулах, эсвэл дахин санхүүжүүлэх боломжгүй тохиолдолд Засгийн газрын зүгээс эрсдлийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байна гэсэн. Таны саналыг хүлээн авч шалгуур тавих, нягтлах, гарц шийдэл гаргах нь зүйтэй гэж үзсэн. Гишүүд ч гэсэн зээлийн асуудлыг эдийн засгийн салбарт нь шилжүүлье гэсэн. 

10 их наядын зээлийг 2021 онд хоёр их наяд төгрөгийг зээлийг банкуудын эх үүсвэрээс олгосон. Энэ зээлийн үлдэгдэл 1,2 их наядыг хүүгийн татаасанд /2022-09-30-ны байдлаар зээлийн чанар 98,8 хувьтай байгаа/ өгнө гэсэн мэдээлэлтэй байна. Эхний 73,7 тэрбум төгрөгийн зээлийн татаас ажлын байрыг дэмжихэд зориулагдсан. Шалгуурыг эргэж харж хөнгөлөх асуудлыг гаргах тавих ёстой байх гэсэн байр суурьтай байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin
2 жилийн өмнө
202.126.90.101

za yostoi bolij uz

zochin
2 жилийн өмнө
202.126.90.101

za yostoi bolij uz

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.