СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хашаа, хайс чөлөөлөх ажлын явц 94.1 хувьтай байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/585 дугаар захирамжаар 376 байршилд зөрчлийг арилгаж 20.2 км газрыг чөлөөлөхөөр төлөвлөсөн юм. Өнгөрсөн тавдугаар сарын 9-ний өдрөөс эхэлсэн уг ажлын хүрээнд 354 байршилд 17.7 км хашаа, хайс чөлөөлж, ажлын явц 94.1 хувьтай үргэлжилж байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг нэмэгдүүлэх зорилгоор 2021 оноос зөвшөөрөлгүй буюу зөрчилтэй хашаа, хайс чөлөөлөх ажил эхэлсэн. Ийнхүү тухайн жилдээ буюу

Харин 2022 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дахин захирамж гаргаснаар Ажлын хэсэг байгуулагдан, зөрчилтэй хашаа хайсны судалгааг хийсэн. 1104 га газрыг хамран хийсэн судалгаагаар 971 байршилд 48,976 метр урт, 3566 хашаа, хайсны зөрчил илэрчээ. Зөрчилд зөвшөөрөлгүй хайс, шон, барилгын стандарт бус хашаа, автомат хаалт зэрэг объектууд бүртгэгдсэн байна.

Ийнхүү Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/585 дугаар захирамжаар 376 байршилд зөрчлийг арилгаж 20.2 км газрыг чөлөөлөхөөр төлөвлөсөн юм. Өнгөрсөн тавдугаар сарын 9-ний өдрөөс эхэлсэн уг ажлын хүрээнд .

Ирэх жилүүдэд үлдсэн байршлууд дахь зөрчлийг шат дараатайгаар арилган, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, нийтийн эзэмшлийн зам талбайг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.