Киргиз улсын Бишкек хотноо самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маргааш албан ёсоор эхэлнэ.
Энэ сарын 11-13-ны өдрүүдэд дэлхийн 50 орны тамирчид эрэгтэй, эмэгтэй самбо бөх, байлдааны самбо бөхийн төрлөөр өрсөлдөнө. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хэд хэдэн онцлогтойгоор зохион байгуулагдаж байгаа ба самбо бөхийн спортоор дэлхийд тэргүүлэгч ОХУ-ын бөхчүүд болон Беларусь, Францын тамирчид олон улсын самбо бөхийн холбооны далбаан дор өрсөлдөнө. Мөн түүнчлэн дүрвэгсдийн баг анх удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор боллоо.
Самбо бөхийн дэлхийн аварга Д.Алтансүх, Д.Төмөрхүлэг нарын шилдгүүд бүхий манай баг бүрэлдэхүүн Бишкек хотноо очоод байгаа бөгөөд дараах хуваарийн дагуу өрсөлдөнө.
11 дүгээр сарын 11 /Баасан/
Эмэгтэйчүүдийн 50 kg, 54 kg, 59 kg, эрэгтэйчүүдийн 58 kg, 64 kg, Байлдааны самбо: 79 kg, 98 kg
11 дүгээр сарын 12 /Бямба/
Эмэгтэйчүүдийн 65 kg, 72 kg, эрэгтэйчүүдийн 71 kg, 88 kg, +98 kg, Байлдааны самбо: 58 kg, 64 kg
11 дүгээр сарын 13 /Ням/
Эмэгтэйчүүдийн 80 kg, +80 kg, эрэгтэйчүүдийн 79 kg, 98 kg, Байлдааны самбо: 71 kg, 88 kg, +98 kg