СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2022-11-10

🔴 Б.Баттөмөр: 2023 оны төсөв монголчуудын амьдралд өөрчлөлт гаргаж чадахгүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

УИХ-ын өнөөдрийн /2022.11.10/ чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хийж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Төсвийн хүрээний мэдэгдэлд эдийн засагт суурь реформын шинжтэй бодлого алга. Монгол төрд хөгжлийн бодлого, төлөвлөлт гэж байхгүй болоо юу даа. Жижиг улс жижиг төсөвтэй боловч суурь реформгүй бол яаж хөгжих вэ. Орлого олох боломжийг огт ашиглаагүй байна. Төсвийн зардлаа ач холбогдлоор нь эрэмбэлж чадсангүй. Хөгжил биш урсгал зардлыг санхүүжүүлэх төсөв болжээ.

Дэлхийн дөрвөн том төслийн нэг болох Оюутолгой төсөл ирэх жил 600-аад тэрбум төгрөг төсөвт оруулахаар төлөвлөж байгаа нь арай дэндүү байна. Монгол Улсыг эрх ашгийг уг төсөлд хангуулах тухай 92 дугаар төслийг хаачихсан. 

2023 онд Засгийн газар нэг тэрбум долларын гадаад зээл төлнө. Засгийн газрын өрийн хэмжээ 35 их наяд буюу долоон их наядаар нэмэгдсэн. ЖДҮ дэмжсэн бодлого, эрүүл мэнд, шинжлэх ухаан технологи, инновацийн дэмжлэг алга. Ерөөсөө боломжоосоо доогуур төлөвлөж, төлөвлөгөө биелүүлсэн л болох нь. 

Ямартаа ч 2023 оны төсөв монголчуудын амьдралд өөрчлөлт гаргаж чадахгүй нь. Хулгай луйвар, далд эдийн засгийг ил болгосон бол 19 их наяд төгрөгийн орлогыг нэг дахин нэмэгдүүлж чадах байсан даа. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Төсвийн шинэчлэлийг УИХ Засгийн газар хамтарч зайлшгүй хийх хэрэгтэй байна. Залгуулаад салбарын шинэчлэл хиймээр байна. Ингэж байж төсөв дээр ирэх ачаалал буурна. Төсвийг хатуу чанга байлгах хууль эрхзүйн орчныг бүрдүүлж байж таны хэлсэн төсөл батлагдах байх. Ер нь таны хэлсэн саналтай нэгдэж байна. Төсвийн тэлэлт болгоны зардал нэрмээс болдог. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.