Нийтэлсэн:
Admin
2 жилийн өмнө
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “ЭКО ЭРҮҮЛ ДҮҮРЭГ” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн 9, 10, 12, 13,14, 16,21 дүгээр хороодын иргэдэд төрийн үйлчилгээг ойр, хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор “ЯВУУЛЫН НЭГ ЦЭГ”-ийн үйлчилгээг 2022 оны 11 дүгээр сарын 12,13-ны өдрүүдэд зохион байгуулна.
“ЯВУУЛЫН НЭГ ЦЭГ”-ийн үйлчилгээгээр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын албан хаагчид 50 гаруй төрийн үйлчилгээг амралтын өдрөөр иргэдэд шуурхай хүргэж ажиллана. Үүнд:
- Иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авах
- Хууль эрх зүйн зөвлөгөө
- Эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө
- Хөдөлмөр, халамж, нийгмийн даатгал, татварын үйлчилгээ
- Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, иргэний улсын бүртгэл, тоон гарын үсэг, гадаад паспортын чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл
- Үрчлэлт, асран хамгаалал, хүүхдийн мөнгөн тэтгэмж, залуучуудын мэдээлэл, сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ
- Иргэдэд газрын харилцаатай холбоотой асуудлаар мэргэжил арга зүйн зөвлөгөө
- Цэргийн бүртгэлтэй холбоотой мэдээ, мэдээлэл
- Албан бус-Насан туршийн боловсролын төвийн үйлчилгээ
- Жижиг дунд үйлдвэрлэлийн зээл, төсөл хөтөлбөр, үзэсгэлэн худалдааны талаарх мэдээлэл, зөвлөгөө зэрэг төрийн үйлчилгээний мэдээлэл, зөвлөгөөг дараах байршил дээр ирэх амралтын өдрүүдэд өгч ажиллана.
Хугацаа, байршил:
- /2022.11.12/-ны өдрийн 09:00-13:00-13 дугаар хорооны иргэдэд 26 дугаар сургуулийн спорт зааланд
- /2022.11.12/-ны өдрийн 14:00-18:00- 12 дугаар хорооны иргэдэд Тайванийн сангийн биеийн тамирын зааланд
- /2022.11.13/-ны өдрийн 09:00-13:00 - 14 дүгээр хорооны иргэдэд 59 дүгээр сургууль
- /2022.11.13/-ны өдрийн 14:00-18:00 - 9,10,16,21 дүгээр хорооны иргэдэд 7 дугаар сургууль дээр тус тус мэдээлэл өгч, иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч, төрийн үйлчилгээг шуурхай хүргэж ажиллана.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР