Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түүхэн амжилт үзүүлсэн Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн даамын баг, тамирчид /2022.11.09/ эх орондоо ирлээ
Турк улсын Анталия хотод 2022 оны аравдугаар 29-өөс арваннэгдүгээр сарын 7-ны өдрүүдэд зохион байгуулагдсан ДАШТ-нд дэлхийн 19 орны 207 тамирчин 10 насны ангилалд оюун ухаанаа өрсөлдүүлсэн.
Монгол улсын баг тамирчид дөрвөн алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж медалийн чанараар ТЭРГҮҮН байрт шалгарч түүхэн амжилт үзүүлсэн.
Тэмцээнд амжилттай оролцсон Даамын шигшээ багийн дасгалжуулагч Ц.Эрдэмбилэг болон дүүргийн шигшээ багийн тамирчдыг Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо болон холбогдох албаныхан тосон авч баяр хүргэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.