Азербайжан улсын нийслэл Баку хотод пара жүдо бөхийн ДАШТ болж байгаа билээ.
Тус тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяагийн удирдлага дор есөн тамирчин өрсөлдөж байна.
Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг тус тэмцээний J1 ангиллын эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд Л.Туруунаа мөнгөн медаль хүртлээ.
Ингэснээр Л.Туруунаа пара жүдо бөхийн ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин боллоо хэмээн Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.