Болзошгүй гамшиг, аюулт үзэгдэл, осол, гэмтэл, бэртлээс урьдчилан сэргийлэх. Мөн эрсдэлийг бууруулах, гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыг авран хамгаалах. Цаашлаад анхны тусламж үзүүлэх мэдлэг, чадварыг эзэмшүүлдэг сургалтыг Сэлэнгэ аймгийн ОБГ-ын “Аврагч мазаалай” сургалтын танхимд өнөөдөр зохион байгууллаа.
Уламжлалт энэхүү сургалтанд энэ удаа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын зургаан сургууль, "Спорт" сургууль болон Шаамар сум, Дулаанхаан, Бугант тосгоны “Өсвөрийн аврагч” бүлгийн гишүүд хамрагдлаа.
Хүүхдүүд сургалтаар гамшгаас урьдчилан сэргийлэх болон эмнэлгийн анхны тусламж үзүүлэх мэдлэг чадварыг олж авчээ. Мөн сурагчдад танхимын сургалтаар олж авсан мэдлэгийг нь бататгаж, дадлага сургууль хийлгэсэн нь тус сургалтыг улам үр дүнтэй болгож өгчээ.
Дээрх чадвахижуулах сургалтыг “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Сэлэнгэ нутгийн хөтөлбөр, аймгийн Улаан загалмайн хороотой хамтран зохион байгуулжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.