СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Х.Нямбаатар: Ерөнхий сайд буруугүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өчигдөр /2022.11.10/ дараах мэдэгдлийг хийв. Тэрбээр "Хууль бусаар нүүрс гаргадаг бүлэглэл байгаа нь тогтоогдож, хэрэг нь шалгагдаж байгаа. УИХ-ын дарга асан З.Энхболд нарын хүмүүсийн эрх ашиг хөндөгдөөд байх шиг байна" гэсэн юм.

-Өчигдөр анхан шатны шүүхээр иргэн Э.Одбаяр нарт холбогдох эрүүгийн хэрэг шүүхээр шийдэгдсэн. Үүнтэй холбогдуулаад үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө Монгол Улсын Ерөнхий сайд иргэн Э.Одбаяр нарт зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээр өгүүллээ гэдэг ийм андуу ташаа мэдээлэл явж байгаа.

Энэ хүмүүсийн хийсэн үйлдэл нь хууль сахиулагчийн үйлдлийг эсэргүүцсэн үйлдэлтэй нь холбогдуулж байгаа. Нэмж хэлэхэд сүүлийн үед АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг нүүрс хууль бусаар хил нэвтрүүлж байгаа, бүртгэлгүй нүүрс гаргаж байгаа хэргийг ажлын хэсэг гаргаад шалгаж байгаа.

Үүнтэй холбоотой олон хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж байх шиг байна. Өчигдөр "Страто" компанийн хамаарал бүхий хүн /З.Энхболд.Сур/ хүртэл олон нийтийн сүлжээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг үзэл бодлоо илэрхийлсэн залуучуудыг чам шиг хорьж цагдаж, эрхийг нь хязгаарлахгүй гэх бололтой, ийм агуулгатай нийтлэлүүдийг тавьж байна лээ.

Нүүрсний гэх энэ олон холбогдогчтой хэрэг удахгүй мөрдөн шалгах ажиллагаа дуусгавар болж, шүүхэд шилжих байх. Энэ нь олон хүний эрх ашиг хөндөж байх шиг байна. Үүнийг бас эргэж олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагыг үзэж байгаа хүмүүс илүү сонор соргог анхааралтай ажиглах ёстой.

Ардчилсан намын дотоод зөрчил тэмцэл маань сүүлийн үед ихэд хурцдаж байх шиг байна. АН-ын даргад нэр дэвшигч, горилогчид Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг харлуулах, гүтгэх, цаашлаад хийгээгүй ажлыг хийсэн болгож байна.

Олон нийтийн сүлжээнд тусдаа баг ажиллуулж  байна. Монгол Улсын Ерөнхий сайдын захиалгаар шүүхийн шийдвэр гарч байгаа мэтээр андуу ташаа мэдээлэл гарсан гэдгийг эцэст нь залруулж хэлье.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.