СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-11-09

Д.Амарбаясгалан: Ховдчууд шинэ хандлага, шинэ соёлыг өлгийдөж аваасай, Э.Болормаад элгэмсүү хандаасай

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас /2022.11.09/ гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулсан.

Энэ үеэр "Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа ЗГХЭГ-т хамт ажиллаж байсан хүнээ Ховд аймагт авчирсан. Энд тушаал нь гараагүй байхад тэнд ажилдаа орчихсон байгаа нь төрийн албаны хуулийг зөрчсөн хэрэг мөн үү" гэх асуудлыг тодрууллаа. Тэрбээр,

-Монгол Улсын Засгийн газрын хуулиар олгогдсон үүрэг бол орон нутгийн ИТХ, Засаг даргын үйл ажиллагааг удирдлагаар ханган ажилладаг. Тухайн орон нутагт ямар асуудал гарч байгаатай холбогдуулаад ХЭГ-аас албан тушаалтныг хугацаатайгаар томилж ажиллуулах бүр эрх мэдэл нь байгаа. Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа нь ЗДТГ-ын даргын орон тоо суларсан учраас төрийн албаны шаардлагын дагуу ЗГХЭГ-т ажиллаж байсан мэргэжилтнийг тамгын газрын даргаараа ажиллуулах саналыг тавьсан байна лээ. Энд эрхэлж байсан ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг ЗГХЭГ гаргана. Тэнд авах асуудлыг Засаг дарга шийдэж тушаалаа гаргана. 

Ер нь орон нутгийн ажлыг сайжруулах зорилгоор Ховд аймагт өөрчлөлт хийгдсэн. Бас л эмэгтэй Засаг дарга. Олон нийтээс сайн үнэлгээ авч байгаа тал байна. Бас уламжлалт хэв маягтай зөрчилдсөний улмаас шүүмжлүүлж байгаа тал ч бий. Гэхдээ аливаа төрлийн өөрчлөлт шинэчлэлт амаргүй. Олон бэрхшээлтэй тулгарна. Бид шинэ залуу боловсон хүчин, шинэ хандлага, шинэ соёлыг өлгийдөж авах чиглэлээр дээр дооргүй анхаарч, илүү элгэмсүү ханддаг болох хэрэгтэй байна. 

Өчигдөр бас Б.Болор-Эрдэнэ дэд сайдын асуудалтай холбоотойгоор, мөн ХНХ-ын сайд асан Д.Сарангэрэл, МОХС-ийн захирал Ж.Соронзонгийн асуудалтай холбогдуулж "Монголын төр эмэгтэйчүүдэд хатуу хандаж байна" гэсэн байр суур гарч байна. Зарим талаараа бид санал нэгдэж байна. Дангаараа төр шийдвэр гаргаад эдгээр хүмүүсийн хэвийн ажиллах нөхцлийг хангахгүй байгаад байна уу гэхээр өрөөсгөл. Манай нийгмийн шүүмжлэл ялангуяа эмэгтэй удирдах албан тушаал хашиж байгаа хүмүүс дээр төвлөрөөд байгааг үгүйсгэхгүй. Эмэгтэй хүн ажил хөдөлмөр эрхлэхэд олон талын хүндрэл бэрхшээл байдаг нь олон улсын болон дотоодод хийгддэг судалгаагаар илэрдэг. Жендерийн эрт тэгш байдлыг хангах төр байхын төлөө урагшилна гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Хангай
1 жилийн өмнө
202.9.40.93

Жёндэр энэ тэр гэсэн балай ойлголтоо орхих хэрэгтэй

Зочин
1 жилийн өмнө
202.126.89.83

Ene balai hvvhnee awaad zail Ene hvvhen chini bas neg buzar hvvhentei niileed nutag samarch duussaan durakaa

Зочин
1 жилийн өмнө
202.21.108.204

Хөдөөний амьдрал мэдэхгүй амьтан юу хийж чадах вэ ер нь.Барууны соёлыг хөдөө нэвтрүүлэх гээд бгаа юм уу.Үүний оронд оросод сургууль төгссөн хүн дээрдээ

Зочин
1 жилийн өмнө
66.181.177.168

Бараг 2021 оноос төрийн байгууллагад ажилласан хүн яагаэд ч аймгийн ЗДТГ -ын дарга буюу эрхэлсэн түшмэлийн албан тушаалд томилогдох хуулийн ямарч боломжгүй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.