СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-11-09

Д.Амарбаясгалан: Төр хариуцлагатай болохоосоо өмнө хэврэг болох вий дээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас /2022.11.09/ гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулсан.

Энэ үеэр  Цахим хөгжил, харилцаа холбооны яамны ТНБД-аар ажиллаж байсан Б.Болор-Эрдэнэ цахим орчинд шүүмжлүүлсэн асуудлаасаа болж өөрөө ажлаа өгсөн үү, Засгийн газраас чөлөөлсөн үү гэх асуудлыг тодрууллаа. Тэрбээр,

-Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл өөрийнх нь өргөдлийн дагуу үндэслэж чөлөөлсөн. Өөрөө хувийн цахим хуудсаараа дамжуулж тайлбар хийсэн. Тэр тайлбараа ч сайд нарт танилцуулсан. "Олон нийтэд буруу ойлголт өгсөн байна, цаашдаа олон нийтийн шүүмжлэл, дарамт шахалт их байгаа учраас ийм сэтгэл зүйгээр ажлаа хийгээд явж чадахгүй нь" гэх тайлбарыг өгсөн. 

Засгийн газрын гишүүд болоод зарим албан тушаалтан E-Mongolia цахим системийг анхлан санаачилж, Эстони улсын туршлагыг нэвтрүүлж, гардан зохион байгуулж, олон нийтэд таниулах ажлыг эхлүүлсэн. Томоохон компанийг хөл дээр нь босгохтой ижил ажил хийсэн. Энэ хүний мэдлэг туршлагыг E-Mongolia цахим систем дээр ашиглах хэрэгтэй гэх саналыг хэлсэн.

Засгийн газар ард иргэддээ хүндрэл бэрхшээлгүй, бухимдалгүй төрийн үйлчилгээ хүргэхийг зорьж байна. Мэдээж олон нийтийн зүгээс шүүмжлэл гарч, удирдах албан тушаал хашиж байгаа хүмүүст хариуцлага тооцох асуудал яригдаж байгаа учраас хариуцлагыг ярьсаар байна. Зарим тохиолдолд зориуд зохион байгуулалттайгаар огцруулах ажил явагдаж байна гэдгийг ч сайд нар хэлсэн болохыг онцольё. 

ХНХ-ын сайд асан Д.Сарангэрэл цахим хуудсаараа дамжуулан "Монголын төр эмэгтэйчүүдэд хатуу байна" гэсэн байр суурийг илэрхийлж, олон нийт ч зарим талаар дэмжиж байна. Зарим талаараа бид санал нэгдэж байна. Дангаарааьөр шийдвэр гаргаад эдгээр хүмүүсийн хэвийн ажиллах нөхцлийг хангахгүй байгаад байна уу гэхээр өрөөсгөл. Манай нийгмийн шүүмжлэл ялангуяа эмэгтэй удирдах албан тушаал хашиж байгаа хүмүүс дээр төвлөрөөд байгааг үгүйсгэхгүй. Эмэгтэй хүн ажил хөдөлмөр эрхлэхэд олон талын хүндрэл бэрхшээл байдаг нь олон улсын болон дотоодод хийгддэг судалгаагаар илэрдэг. Жендерийн эрт тэгш байдлыг хангах төр байхын төлөө урагшилна гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.52

Намын тусгай хяналтын хороо ажлаа хийж байна уу хөгжлийн банкны хулгайчууд ждү.н хулгайчууд нүүрсний хулгайчууд 60н тэрбум гэх мэт хулгайчуудаа намаасаа хөөж намаа цэвэрлээч

Иргэн
1 жилийн өмнө
202.126.88.180

За тэр жёндёр Менделеев дараагийн асуудал. Төрийн өндөр албан тушаалд зохих шалгуурт тэнцсэн ажил амьдралын туршлага , орчин үеийн мэдлэг чадвартай боловсон хүчнийг томилох хэрэгтэй. Ганц ажил хэргийн шалгуур хангалтгүйгээс л харуулаад байна шүү дээ. Ингэж ийм чадварлаг залуучуудыг хамаагүй дэвшүүлж адлуулж байгаагийн гол буруутан нь НАМ, НАМ ТӨРИЙН УДИРДЛАГА-тай холбоотой шүү. Та нарын буруу томилгоо энэ чадвартай залуучуудын хүсэл тэмүүллийг даруулж байгааг анхаарах ёстой.

Зочин
1 жилийн өмнө
202.21.108.204

Чадваргүй болоод л өөрөө гарч байгах биздээ.Хүний үг даах чадваргүй хүн цааш яаж ажиллаж чадахвэ.Хаана ямар үгийг яаж хэлэхээ мэдэхгүй бодлоггүй биеэ тоосон

Иргэн
1 жилийн өмнө
202.126.90.89

Төр засгийн алба залгуулж байгаа нэртэй чам мэтийн бөөснүүдээс л хамааралтай даа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.