СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2022-11-09

Монгол Улсын валютын нөөц 2.8 тэрбум доллар болж нэмэгджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Монгол Улсын валютын нөөц 2.8 тэрбум доллар болж нэмэгдсэн гэж Эдийн засгийн хөгжлийн дэд сайд С.Наранцогт мэдээллээ.

Эдийн засгийн хөгжлийн дэд сайд С.Наранцогт:

- Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Монгол Улсын Засгийн газраас гаргасан "Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай" 362 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хэсгээс танилцуулга хийлээ.

Тус ажлын хэсэгт холбогдох дөрвөн яамны ТНБД, Монголбанкны дэд ерөнхийлөгч болон эдийн засгийн хөгжлийн дэд сайд багтдаг. Ажлын хэсэг 14 хоног тутамд засгийн газрын хуралдаанд мэдээлэл өгөх үүргийг Ерөнхий сайдаас өгсөн. Өнөөдөр анхны танилцуулгаа хийлээ. Ажлын хэсэг долоон бүлэг ажил хийхээр төлөвлөж, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын албан нөөц 2.8 тэрбум доллар болж нэмэгдсэн байна. Валютын зах, арилжааны банк, төв банкны ханшийн зөрүү өмнө нь 150-200 төгрөгт хүрээд байсан бол өнөөдөр ханшийн зөрүү 20-30 төгрөг болсон. Мөн арилжааны банкнаас 1 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валют авч байсан бол энэ тоо 10 сая болсон. 

Төрийн өмчит компаниуд дээр тодорхой ажил зохион байгуулагдаж байна. Үүний үр дүнд сүүлийн сард өмнөх саруудад дунджаар оруулдаг байсан валютын урсгал нэлээд нэмэгдсэн. Тухайлбал, "Эрдэнэс Тавантолгой" ХК өмнөх саруудад дунджаар 65 сая ам.доллар оруулдаг байсан бол сүүлийн сард 70.5 сая доллар оруулсан байна. "Эрдэнэт үйлдвэр"-ийн тухайд өмнөх саруудад дунджаар 81 сая ам.доллар оруулж байсан бол сүүлийн сар 104 сая ам.доллар оруулжээ. Энэ мэтээр үр дүн гарч байна.

Төлөвлөгөөний үүрэг даалгаварыг биелүүлэхэд компани тус бүр дээр тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газар болон яамдуудаас ажил үүрэг хэрэгжүүлэх 14 заалт бүхий Засгийн газрын тэмдэглэл гаргалаа. Одоогийн байдлаар уг тогтоолын хэрэгжилт сайн байна гэлээ. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.