СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Тавантолгой транс" ХХК-ийн машинууд 300 гаруй удаа "хоосон" гэх гаалийн бүрдүүлэлт хийлгэж хилээр нэвтэрчээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Өмнийн говь дахь газрын хэвлийн баялгийг ашиглаж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрч байна. Нүүрс, зэс, алт гээд уул уурхайн олон бүтээгдэхүүн олборлож өмнөд хөрш рүү гаргаж буй. Гэвч үүцээ задалсан монголчууд бидний баялгийг хэдхэн эрх мэдэлтэн нь хувааж, ард түмэндээ өгөөжгүй, авлигач түшмэдэд ашигтай байдлаар хуваарилдаг болсныг дээр дооргүй бүгд мэднэ.

Зарим нь гадаадын хөрөнгө оруулагчдыг уул уурхайн бизнес хамтарч хийе гээд хулхидах явдал ч гаргах болсон. Гадаадын нэг бус аж ахуйн нэгжийнхэн Монголд төлөх ёстой татвараас зайлсхийж, байгаль орчныг бохирдуулсан нь ч бий. Авлигач түшмэд ашиг олж байгаа салбарын нэг нь яалт ч үгүй уул уурхай, хил дамнасан тээвэр, ложистик гэхэд болно. . УИХ-ын гишүүний бүрэн эрхийн халхавч дор орсноор хэрэг нь шийдэгдэхгүй гацсан билээ. Нүүрсээр хөлжсөн хүмүүс ч төрийн өндөр албан тушаал хашиж байгаа нь бий. учраас хэдхэн хоногийн өмнө томилогдсон бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат дээрх компанийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга Х.Нурлат, Худалдан авалтын хэлтсийн дарга Б.Отгонжаргал нарыг ажлаас нь чөлөөлж, АТГ-т шалгуулахаар шилжүүлээд буй. Үүнээс өмнө ч “нүүрсний” гэх цөөнгүй хэргийг хууль сахиулах байгууллагынхан илрүүлэн шалгаж байсан билээ. Тэдний хувь заяа хэрхэн шийдэгдсэн талаар энд тодруулан хүргэе. Учир нь олон нийтийн сүлжээн дэх “их мэдэгчид” тус компанийн албан тушаалтнуудыг шалгаж эхлэхэд өмнө нь шалгаж байгаад мартагдсан, өдгөө хууль сахиулах байгууллагад мөрдсөөр буй ч гацчихсан хэргүүдийг шалгах ёстой гэсэн байр суурь илэрхийлэх болсон юм.

“ХООСОН” БҮРДҮҮЛЭЛТТЭЙ 4000 МАШИНЫ ХЭРГИЙГ СЭРГЭЭН ШАЛГАХ ЁСТОЙ

бөгөөд төрийн өндөр албан тушаалтнууд холбогдон шалгуулах нөхцөл бүрдсэн учраас тухайн үед прокурор, цагдаагийн байгууллагыг удирдаж байсан хүмүүсийн өгсөн үүрэг даалгаврын дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон түүхтэй. Харин энэ дуулиан дэгдсэнээс хойш орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг шалгалт хийгээд багагүй хугацаа өнгөрч буй юм. Тавантолгойн орд газарт 1966 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн “Тавантолгой” компанийнхан 2013-2017 онд нийт 12 сая тн нүүрс олборлосноос 1.8 сая буюу 15 хувийг нь “Тавантолгой транс” компани худалдан авч, өмнөд хөрш рүү экспортолсон гэх тайлан байгаа аж. Харин байдаг. .

“Тавантолгой транс” ХХК-ийн дийлэнх хувийг “Ажнай корпорац”, УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ эзэмшдэгийг хэн хүнгүй мэдэх болсон. Түүгээр ч зогсохгүй орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-д ч байдгийг уншигчид гадарлана. Тэгэхээр . Түүнээс гадна “Тавантолгой транс” компанийн захирал Д.Дагвадорж бүр ч илүү ихийг мэдэх хүний нэг. Түүнийг хууль сахиулах байгууллагаас удаа дараа дуудан шалгаж байсан ч төд удалгүй асуудал намжиж байсан билээ.

Гаалийн ерөнхий газрын бүрдүүлэлтийн дараах шалгалт, дээрх онуудад хоосон машинууд хилээр гарч, БНХАУ-ын талд очоод нүүрс ачсан гэж нэвтэрдэг байсныг хууль сахиулагчид анх шалгахдаа тогтоож, улмаар “Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот, Өмнөговь аймаг, Цогтцэций сумын Тавантолгойн уурхай дахь ажлын байрнуудад нэгэн зэрэг нэгжлэг хийж, санхүүгийн баримтуудыг нь шалгахаар үзлэг дөнгөж эхлээд байхад нь гэдэг.

Зөвхөн “Тавантолгой транс”-аар тогтохгүй, нүүрс тээврийн 20 гаруй аж ахуйн нэгж 2013-2017 онд худалдан авсан нүүрснээсээ илүү хэмжээтэйг хилээр гаргасан бөгөөд хүнд даацын удаатай. Хууль сахиулагчид тухайн үед “Өмнөговь аймгийн Цогтцэций сумд үйл ажиллагаа явуулдаг “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн зарим гишүүн ашиг сонирхлын зөрчил үүсгэж, өөрийнхөө эзэмшлийн “Тавантолгой транс” ХХК-д нүүрсний үнийн хөнгөлөлт үзүүлсэн. . Санхүүгийн нэлээд олон зүйл шалгах учраас багагүй хугацаа шаардана” гэж байсан ч тэгсхийгээд замхарсан билээ. Уг нь бол манай гаалийн байгууллага Олон улсын гаалийн байгууллагын сүлжээгээр дамжуулж БНХАУ руу их хэмжээний нүүрс  хуурамч бүрдүүлэлтээр гаргасныг тус улсын талын баримттай тулгаж нягтлаад хуулийн дагуу шалгуулахаар шилжүүлсэн ч цагдаа, прокурорын байгууллагын удирдах тушаалтнууд, төрийн өндөр албан тушаалтнуудын оролцоотойгоор мөрдөн шалгах ажиллагааг зогсоож, 2013 оны арваннэгдүгээр сард хэрэгсэхгүй болгуулах тогтоол батлуулж байсан юм даг.

Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулан байгуулсан “Нүүрсний” гэх хэргүүдийг шалгах ажлын хэсгийнхэн төрийн өндөр албан тушаалтнууд оролцож хэрэгсэхгүй болгосон дээрх хэргийг сэргээн шалгах ёстой санагдана. Төрийн ордонд уг ажлын хэсгийнхэн өнөөдөр уулзахдаа дээрх хэрэг болон доор дурдсан бүх хэргийн хувь заяаг сайтар нягталж, хуулийн дагуу шийдвэрлүүлэх, төрд учирсан хохирлыг нь гаргуулбал сайн сан.

942 МЯНГАН ТН НҮҮРСНИЙ МЭДЭЭЛЛИЙГ БНХАУ-ЫН ТАЛ ӨГӨХ БОЛОМЖГҮЙ ГЭЖЭЭ

Тавантолгойн бүлэг ордоос их хэмжээний нүүрс өмнөд хөршийн хилээр оруулсан үйлдэлд гааль, хилийн цэрэг, ачаа тээврийн аж ахуйн нэгжийнхнийг 2018 оны зургадугаар сараас хууль сахиулах байгууллагынхан шалгаж эхэлсэн юм. Нэр дурдсан байгууллагынхан хуйвалдаж, нүүрсийг ямар ч бүртгэл, хяналтгүй хилээр гарган хөрөнгө завшиж, мөнгө угаасан байж болзошгүй үндэслэлээр хууль сахиулах байгууллагынхан хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байдаг. Улмаар аж. Эдгээрийг 22 000 гаруй тээврийн хэрэгслээр 900-гаад мянган удаагийн рейсээр нэвтрүүлсэн бөгөөд тэдний дунд байгаа юм.

Хууль сахиулах байгууллагынхан БНХАУ-ын талаас гаалийн мэдээллийг нь авч хэрэгт нотлох баримт болгохоор хандсан ч өмнөд хөршийн тал баримтыг нь өгөөгүй гэдгийг эх сурвалжууд хэлж байна. гэдэг. Үүнээс болж хууль сахиулах байгууллагуудад шалгаж байгаа хэргүүд гацсан сурагтай. Зөвхөн энэ хэргээр тогтохгүй орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн удирдлагад холбогдох хэрэг ч өмнөд хөршийн талаас гаргуулахаар хандсан нотлох баримтаас шалтгаалан зогссон гэхэд хилсдэхгүй юм билээ. таг болчихоод байгаа юм. 

МӨРГӨЦӨГ АЛГА БОЛСОН ҮЙЛДЭЛД ДҮГНЭЛТ ГАРГАХ АЖЛЫН ХЭСЭГ ОДОО БАЙГАА ЮУ

Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”, орон нутгийн өмчит “Тавантолгой” компанийн хооронд өрнөсөн, “мөргөцөг алга болсон” гэх хэргийг УИХ-ын гишүүн асан, өдгөө “Эрдэнэс Монгол” компанийн үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Л.Энхболд олон нийтэд хүргэж, улмаар АТГ-т шалгуулахаар хандаж байсан билээ. Түүгээр ч зогсохгүй өнөөгийн .

Үүний дагуу тэр үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тушаал гаргаж, нүүрс хулгайлсан асуудлыг шалгаж, дүгнэлт гаргах, холбогдох арга хэмжээ авах, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан юм. Эл ажлын хэсгийг тухайн үеийн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, АМГТГ-ын дэд дарга М.Энхжаргал, ГЗБГЗЗГ-ын дэд дарга А.Батбаяр, МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан, Тагнуулын ерөнхий газрын дэд дарга Б.Энхсүх, Татварын ерөнхий газрын дэд дарга Б.Заяабал, ЦЕГ-ын дэд дарга З.Дашдаваа, ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын дарга Б.Онон, тус газрын Гаалийн хяналт шалгалтын газрын дарга Э.Мөнхөө, АТҮТ-ийн дэд дарга Х.Баярхүү, Сангийн яамны мэргэжилтэн Б.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй байгуулж байсан юм. Өөрөөр хэлбэл, 2013 оноос хойших, нүүрс алга болсон гэх хэрэгтэй холбоотойгоор байгуулсан анхны ажлын хэсэг нь ийм бүрэлдэхүүнтэй. Энэ бүрэлдэхүүнд орсон албан тушаалтнуудын олонх нь өөр ажилд шилжин томилогдсон бөгөөд өдгөө дээрх ажлын хэсэг байгаа, эсэхийг мэдэх хүн хомс. Уг ажлын хэсгээс хойш өдгөө Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан хүмүүс л ажиллаж байгаа юм билээ.

“Мөргөцөг алга болсон” гэх хэргийг хууль сахиулагчид шалгахад “Эрдэнэс Тавантолгой” компанийн тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 268.3 мянган тн нүүрсний “Тавантолгой”-нхон олборлосон нь хоёр аж ахуйн нэгжийн хамтарсан ажлын хэсгийн геологи, маркшейдерийн удаа дараагийн хэмжилт, дүгнэлтээр тогтоогдсон байдаг. Бусдын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас нүүрс авсан нь тодорхой болсон учраас хоёр компанийнхан гэрээ байгуулж, 11 мянган тн-ыг нь “Эрдэнэс Тавантолгой”-д буцаан олгосныг ч эх сурвалжууд хэллээ.

Хамгийн сүүлд хууль сахиулах байгууллагынхан нүүрстэй холбоотой шинэ хэргийг өнгөрсөн долдугаар сараас хойш шалгаж буй юм билээ. Бидэнд олдсон мэдээллээр хэрэгт шалгуулж буй гэнэ.

Тэрбээр хилийн цэргийн албан тушаалтнууд болон гаалийн байцаагчид хахууль өгсөн хэрэгт холбогдсон юм билээ. Хэдий хэмжээний нүүрс, хэчнээн удаа гаргасан, төрийн дунд шатны албан тушаалтнуудад хэдэн төгрөгийн хахууль өгснийг удахгүй мөрдөгчид тогтоох биз ээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (21)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
2 жилийн өмнө
202.126.88.180

За ерөнхийдөө тавантолгойн орд маань Тэзү нь Америкийн компаниар нэмж тодотгол хийгээд бэлэн болсон. Олон улсын тендер зарлан хөрөнгө оруулагчаа сонгох хэмжээнд болгоод бүх материалыг тухайн АМГ-т шилжүүлсэн. (Эрчим хүчний яамнаас). Энэ л муу улсын гараар орох бүх нөхцөлийг бүрдүүлж, нэг ёсондоо олзонд овоорсон нохой, шувуу шиг олз хайгчид оволзож, бие биенээсээ өрсөж дайран хэсэг бусгаар тасдаж эхэлсэн. Үүнд Ёрөнхийлөгч Баттулгаас эхлээд Ёрөнхий сайд УИХ оролцоогүй газар том албан тушаалтан цөөхөн үлдсэн бизээ. Одоо ч шалгаад нэг их үр дүн гарах уу???. Прокурор, шүүх, Гааль,Тагнуул, УМХГ оролцоогүй газар үгүй байх шүү.

Ард овогт Иргүүн
2 жилийн өмнө
202.126.88.84

Энэ хулгайчууд бүр цайрчихсан лаларуд юмаа Монголын ард түмэн энэ нүүрсний хулгайчуудыг толгой дараалан алах хэрэгтэй

Гайхмаар юм
2 жилийн өмнө
122.201.31.11

Аймшгийн юм уншчихлаа. Угаасаа 2012-16 онд АН-ынхан Төрийн эрхийг барьж, Элбэгдорж Ерөнхийлөгч байсан үеийн энэ том гэмт хэрэг 17 оны дунд үе хүртэл нууцаар үргэлжилж 18 онд Хүрэлсүх ЕС болсноор шалгаж ирүүлэхийг үүрэгдсэн ч, уг хэрэгт АН-ын Ерөнхийлөгч нарын томилгоогоор ажиллаж, цалингаа 3 нугалан нэмүүлж байсан шүүгчид нь замхаруулж дарсан нь тодорхой байна. Одоо ёстой ёроооыг нь гартал хусаж шалгах хэрэгтэй болж! Дэндүү том гэмт хэрэг байна!

Зочин
2 жилийн өмнө
202.55.188.101

Elbegdorjtonguud bugd bga omnogobchiud buh baylagaa zaraad duussaan urd zondoo gazarn Baylag bii shalgah bolno olon medeelel bga shuu 1 shirheg zoos bsn ch Mongoliin omch shuu buh urd bga umnuudaa abah bolnoo

Шараын Баярсайхан
2 жилийн өмнө
172.58.163.84

Ард түмний буруу

Зочин
2 жилийн өмнө
202.131.236.102

Хятадын талаас лавлагаа аваад л болно биз дээ!

Зочин
2 жилийн өмнө
66.181.181.187

Хятададын дарга, ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд нүүосний хулгайн материалуудыг өгсөн шдээ гацхүү хэрэгжүүлэхгүй байгаа

Доржсүрэн Ганчимэг
2 жилийн өмнө
66.181.160.103

Монголын ард түмэн минь ээ.сэрээчээ бидний миний үр хойчийн ирээдүйг хулгайлаад дуусаж бна.тэмцэлээ эхлүүлэх хэрэгтэй.өвөг дээдэс минь нэн их баялагтай эх орныг минь бүтэн үлдээхийн төлөө амь насаа үл хайрлан тэмцэж бүтнээр нь үлдээсэн билээ.одоо жаахан ч гэсэн үр хүүхдүүддээ үлдээхийн төлөө эх орноо аврахын төлөө босъё тэмцэж зүтгэе.эс тэгвээс үр хойчис минь биднийг үзэн ядах болно шүү. тэмцэлд нэгдэхэд бэлэн.......

Зочин
2 жилийн өмнө
202.126.90.5

Эрдэнэс 5 толгойн газрын дарга Нурлатыг сайн шалгах хэрэгтэй.огцом баяжсан хасаг шүү.Машины ченж байхдаа ч мөнгөнд нүдээ ухцан гар бсан.Одоо бол бүүр даам гарчихсан бна лээ шүү.Сайн хасаг сарын найз гэж их үнэн үг шүү

Зочин
2 жилийн өмнө
202.126.90.5

Эрдэнэсийн удирдлага,газрын дарга нар чинь бүх шатандаа авлига авдаг бсан.Гэрээ хийлээ гэхэд 2$ шууд бэлэн авна.Үнэн шуналын типүүд.Ийм юмнуудаар улс өмчөө харуулахаар яаж ч хөгжих вэ дэ

Зочин
2 жилийн өмнө
202.126.90.5

Эрдэнэсийн удирдлага,газрын дарга нар чинь бүх шатандаа авлига авдаг бсан.Гэрээ хийлээ гэхэд 2$ шууд бэлэн авна.Үнэн шуналын типүүд.Ийм юмнуудаар улс өмчөө харуулахаар яаж ч хөгжих вэ дэ

Томчуулын хамгаалалтанд байдаг ганхуяг уу?
2 жилийн өмнө
64.119.20.234

Доль Ганхуяг гэж Аюурсайхан, хүрэлсүх, Оюунэрдэнэ нарын ХАМГААЛАЛТАНД байдаг гөлөг ЭТТ-г жинхэнээсээ тонож 5 жил болсон. тон тутмаас 2-5$ шаадаг гэсэн

Зочин
2 жилийн өмнө
150.129.142.132

ТТТРАНСЫН ДАВГАДОРЖ ТУХАЙН ҮЕД ТТ С НҮҮРС ХУЛГАЙЛАХДАА ТАЛБАЙН АЖИЛТАН ТООЛОГЧ НАРЫГ ДАРАМТАЛЖ БАЙСАНЫГ ТЭР ҮЕИЙН ТТ ИНЖНЕРҮҮД АЖИЛЧИД БЭЛЭЭХЭН ХЭЛЭЭД ӨГНӨ ДАВГАДОРЖЫГ ШОРОНД НЬ ХАТАА БҮХ ЮМ ИЛ БОЛНО ДААНЧ ИХ АВИЛГА АМЛААД ЯВАА ГЭСЭН

Хоосон нэртэй АЧААТАЙ машинууд.
2 жилийн өмнө
64.119.20.234

Нүүрсний машинууд нүүрсээ зөөж гарахдаа ХООСОН гэж бүртгүүлсэн гэж ойлголоо. Энэ бол улс гэх улс биш ДОРОМЖИЛСОН асар том ЛУЙВАР байна. эхэн ийм том ДЭЭРМИЙГ хийж чадах вэ???? Төрийн хамгийн дээд түвшиндээ Ерөнхийлөгч, ерөнхий сайдын түвшингийн хүмүүс л хийх биз ээ. нэг гарахдаа 140 тонн ачиж гардаг нүүрсний машинууд хэдэн мянган удаа ХООСОН гэж хэлээд ачаатай гарсан юм бол оо???? Татвар төлөхгүй, ачаатай гарсан борлуулалтын орлогоо бүртгүүлэхгүй гэдэг бол түүхэнд байгаагүй гэмт хэрэг дээ.

Иргэн
2 жилийн өмнө
202.21.108.23

Улс орноо тонон дээрэмдээд арав гаруй жилийн нүүр үзэж байна гэхээр мөн аймшгийн том хохирол гарна арай дэндүү хэлэх үг алга тэр хянадаг шалгадаг хууль хяналтын төрийн алба хаана бна. Бүгдийг шалгаж тогтоо хуулийн хариуцлага тооцоо

Зочин
2 жилийн өмнө
103.161.242.70

ажнай хулгайчийн ажил

Зочин
2 жилийн өмнө
103.161.242.70

buhrl buten 15 jl ungursun tendees ehelsen zavhral hulgai odoo ch shiidegdehgui medee tudii yvj bui ni ene ulsin dampuural

Зочин
2 жилийн өмнө
103.106.84.18

Дэндүү аймаар одоо огцор юмуу жагсаал цуглаан тэмцэлийн ард авилагчид байгаа нь тодорхой тэд одоо үнэн нь ил гарна гэж айж яаж монголыг төрийн төртэй нь тэрсэлдүүлж тархи муутайхан түмэнийг нь авилагчидийнн хэвлэлмэлээллэр угааж өөрсдөө дахин энэ энэ шуналт эрх мэдлээ сэргээх гэж Ан ыг дулдуйданх хорлонт ажилагаагаа өдөр шөнөгүй явуулж бна ёо ... хэдэн мянган тонн нүүрс бас баялаг хятадтайнийлж монгол орныг дээрэмдэж бна үүнд монголын авилагжсан бүх салбарядажхууль хүчинийй байгууллага гааль шүүх бүгд нэг кармаатай ГЭТЭЛ эрх барих дээд байгууллагын хэдхэн хүн үүнтэй тэмцээд дийлэхгүй гэтэл нөгөөх ард түмэн хээрийн чонотой нийлсэн жингэр шиг төрлүү гэж дайрсаар төрлүү чулуу шидээд ард нь дунд доодшатны авилагчид ард түмэний халааснаас нь хоол хүнс амьдралынхан баялагийн нь ХУЛГАЙЛСААР яанадаа....МОНГОЛ ТӨР АРД ТҮМЭН одоо нэгдэж энэ хулгайчидаас салгах цаг болсон энэ авилагчидиин хэвлэл мэдээллийхэн худалаа сенсаци шуугиан тавьж ард түмэнийг худалдагдсан сэтгүүлчдээр тархийг нь угааж үүндээ хулгайлсан мөнгөө тархи угаахад хаяж бна элбэгийн хулгай үнэн амь бөхтэй болцон юүм бна

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.36

Ёстой нэг харамсмаар ямарч удирдах хүний шинжгүй ёс зүй соёол иргэншил мэдэхгүй зөвхөн их мөнгө бодоод явхаар улс яааж хөгжих вэ олуулаа нийлээд нэг нам болоод болж байгаа юмыг болохгүй болгоод явсаар улс яааж хөгжих вэ зөвхөн хэдэн айл баяжаад л бусад нь сөхөрч унталаа ажиллагч нэмэргүй бна

Atsnuud
2 жилийн өмнө
192.82.83.123

Oilgomjtoi shdee ter eeljiin bux xil gaaliiinxnii xoriod chamgal

Зочин
2 жилийн өмнө
122.201.21.55

Хэрэг луйвар хийчихээд л УИХ д шургачихдагаа болиочээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.