СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-11-09

🔴 Ч.Номин: Монгол Улсыг олон улсад илэрхийлэх үг нь WELCOME TO MONGOLIA

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан /2022.11.09/ өнөөдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ: 

-2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон албан ёсоор зарлалаа. Судалгаа шинжилгээний ажлууд салбарын хэмжээнд тодорхой хэмжээгээр хийгдэж байна. Гадаадын жуулчид манай улсад яагаад зочлохгүй байна вэ гэх асуудлыг судлахад нэгдүгээрт, гадагшаа чиглэсэн маркетингийг манай улс хийхгүй байна, хоёрдугаарт, нисэхийн либеральчлал хийгдэхгүй байна, гуравдугаарт, олон орны жуулчдын онцлогт тохирсон үйлчилгээг үзүүлж чадахгүй байна гэх дүгнэлт гарлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо"-г өөрөө ахалж, сайд нар оролцож байгаа. Аялал жуулчлалын зургаан дэд ажлын хэсэг гарлаа. Хуулийг шинэчлэн батлуулах ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ахална. 

2023-2025 онд жуулчдын тоог нэмэх, ирэх 2023 онд нэг сая жуулчин авах тооцоо гарсан. Олон улсад зарлах эвент арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа. Аялал жуулчлалын брэнд, уриа үгийг зохиох ажлын хэсгийг Соёлын сайд хариуцсан. 

Соёлын сайд Ч.Номин: 

-Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах, бүтээгдэхүүн үйлчилгээний хувьд буюу соёлын аялал жуулчлалаар гаргаж ирэх эвент арга хэмжээ юу байх вэ гэдэг дээр голчлон ажиллаж байна. Нэгдсэн байдлаар Монгол Улсаа олон улсад таниулах арга хэмжээ ховор байсан. Нэгдсэн төлөвлөгөө гаргасан. Монгол Улсыг илэрхийлэх үг буюу түлхүүр үг юу байх вэ гэх тодорхойлолтыг гаргасан. 

Төлөөлөх гол бүтээгдэхүүн: Аялал жуулчлал

Слог үг: WELCOME TO MONGOLIA

Гадаад харилцааны яам, Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтарч улсаа сурталчилна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.