СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-11-09

Х.Нямбаатар, УИХ-ын дарга асан З.Энхболдод анхааруулав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Э.Одбаяр нарт хилийн хориг тавьсантай холбогдуулж, УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр "Л.Оюун-Эрдэнэ Харвард явах гэтэл гүтгэсэн хэргээсээ болж хилийн хоригтой байсан. Намайг санал тоолдог хар машины үйлдвэрлэгч компанид хувьцаа эзэмшдэг гэж гүтгэсэн нь тогтоогдоод ял авахад бэлэн болсон байсан. Уучлал гуйсныг нь хүлээн аваад гомдлоо татаж байсан" гэж жиргэсэн. Энэ бүхэнтэй холбоотой зүйлийг өнөөдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын хуралдааны дараа ярилаа. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: 

-Хууль бусаар нүүрс гаргадаг бүлэглэл байгаа нь тогтоогдож, ажлын хэсэг гаран шалгаж байна. Гэтэл өчигдөр "Страто" компанитай холбоотой хүн /З.Энхболд.Сур/ "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та хүний эрх зөрчихгүй шүү" гэх утгатай зүйл бичсэн байна лээ. Нүүрсний гэх энэхүү хэрэгт олон хүн холбогдож, хэрэг нь удахгүй шүүх рүү шилжих гэж байна. Олон хүний эрх ашиг хөндөгдөж байгаа. Эрх ашиг нь зөрчигдсөн хүмүүс эхнээсээ Ерөнхий сайд руу дайрч байгаа. 

Мөн, Ардчилсан намын дотоод асуудал даамжрахын хэрээг нэр дэвшигчид болон горилогчид МАН-ын дарга, Ерөнхий сайд руу дайрч, хийгээгүй хэргийг нь хийсэн болгож байгаа. Өчигдрийн Э.Одбаяр нарын таван хүнд холбогдох хэргийн агуулгыг гуйвуулж, сошиал баг хүртэл авч ажиллуулсан байсан гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (9)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Болд
1 жилийн өмнө
202.9.46.13

Бүү шантар. Бүгдийг илчил Бүр болохгүй бол Ард иргэддээ ханд. Энэ Засаг.

Батбилэг
1 жилийн өмнө
192.82.74.178

Хамгийн их хулгайг хулгайч женко хийсэн энэ нэг гөлгөнсөн юмтай нийлж

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.52

Нүүрсний хулгайч ждү х.банкны хулгайчуудыг бушуухан шоронд нь хатаагаач ээ

Батаа
1 жилийн өмнө
202.55.188.40

Энержи-ресурис ямар байдаг вэ.Хил дээр бол давуу байдалтай харагддаг

Зочин
1 жилийн өмнө
192.82.69.1

Нүүрс хулгай хийсэн хулгайч нар чинь их хурал дээр бие биенийгээ илчилсэн биздээ.... Нүүрсний хамгийн том хулгайч Хүрэлсүх.... Мөнхбат хоёр ш дээ.... наадуулаа шалга....

Иргэн
1 жилийн өмнө
66.181.161.12

Еээ муу бэлтрэг ингээд баригдав гэж

Зочин
1 жилийн өмнө
202.126.90.19

Хэдэн жил өдөрт хичнээн 100 машинаар өдөр шөнөгүй хар алтаа гаргаад2 өрнөөс гарах биш өрөнд ороод бдгын гол учир нүүрсний ил далд хулгай.

Зочин
1 жилийн өмнө
59.153.114.148

Нүүрсны...ашигт малтмалын хулгай нь үнэндээ.бурхан болсон өвөг дээдэс.монголын одоо байгаа иргэд.ирээдүйд төрөх үрсээсээ ч хулгайлж байгаа шүү дээ.үүнтэй хатуу тэмц

Зочин
1 жилийн өмнө
202.21.108.59

МАН намыхныгаа яаж ч чадахгуй дээ!!!!! АН-ынханруу жаахан дайрна биз!!! Тэр нь МАН-ынханаас анхаарлыг холдуулах зорилготой байдаг!!!! МАН намын нэг булхай гараад ирэнгүүт Элбэгдорж гээд хэлэнгүүт бүхнийг мартаад Элбэгдоржруу дайрцгаадаг!!! Энэ тактикийг хүмүүс ер нь гадралдаг болсон байна лээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.