СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-11-09

Орхоны хөндийд Шинэ Хархорин хотхон барих тогтоолын төслийг дэмжжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Орхоны хөндийд шинэ хот байгуулах тогтоолын төслийг Засгийн газраас дэмжсэн талаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар мэдээлэл өглөө.

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар:

-Монгол Улс нэг хүнд оногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт ордог. 3.4 сая хүн амын нутагшил, суурьшилтын төлөвлөлтөд тооцож үзэхэд олон хот, тосгоныг барих боломжгүй. Учир нь ажлын байраа дагах ёстой. Улаанбаатарын төвлөрлийг сааруулах зорилгоор Хөшигийн хөндий, Өмнийн говийн сумдыг хот болгох, Дархан, Эрдэнэтийг өргөжүүлэх асуудлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Орхоны хөндийд шинэ Хархорин хот барих тогтоолын төслийг хэлэлцээд дэмжин УИХ-д өргөн барихаар боллоо. Уг тогтоолыг УИХ-аар баталсны дараа газрын байршлыг судлах, ТЭЗҮ, хөрөнгө оруулалтыг судлах гээд урт хугацаандаа хэрэгжих бодлого юм. Шууд баригдчихгүй.

Орхоны хөндийд Түрэгийн эзэнт гүрэн, Уйгар, Уйгарын хар балгас, Эзэн Чингис хааны үеийн Хархорин хот гээд өвөг дээдсийн минь суурин байсан дурсгалт газрууд бий гэлээ. 

Эргэн сануулахад "Алсын хараа-2050"  Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоол болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 3.7.5-д “Орхоны хөндийд шинэ хотын суурьшлын бүсийн байршлыг судалж, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулна” гэж заасан. Хот байгуулахад  тохиромжтой газар нутгийн судалгааг 2004, 2010, 2021 онд Архангай аймгийн Батцэнгэл, Өгийнуур сумдын нутагт байрлах Тоглохын тал газрын 40446.3 га талбай, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутгийн тусгай хамгаалалттай газрын хилээс зүүн тийш Онгоцон хөндий, Гурвалжин уул, Их номт овоо хүртэлх 41431.5 га талбайг хамруулан хийсэн. Судалгаагаар нийслэлийн баримжаатай шинэ хот байгуулахад талбай, хөрс, гүний усны нөөцийн хувьд Архангай аймгийн Өгийнуур сумын Өгийнуурын 168642.4 га талбай хамгийн тохиромжтой гэсэн дүгнэлт гарсан байдаг.  

Түүнчлэн засаг захиргааны бүтцээр нь тодорхойлбол, Орхоны хөндийд орших Архангай аймгийн Өгийнуур, Өлзийт, Хотонт, Хашаат сум, Булган аймгийн Могод, Гурванбулаг, Сайхан сум, Өвөрхангай аймгийн Хархорин сум зэрэг нийт гурван аймгийн, найман сум, 46 баг хамрагдаж байна.

Дэд бүтцийн хувьд түүх соёлын үнэт олдворуудыг түшиглэн аялал жуулчлал, зам тээвэр, логистикийн, чөлөөт бүс бий болох бүрэн боломжтой гэсэн судалгааны дүн байдаг гэв.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
64.119.23.227

Та нарыг орхоны хөндийд хот барих сургаар газрын өмчлөл гал мэт дүрэлзээд.хот барих газраа .иргндээсээ эргэж нөхөн төлбөр төлж авна даа.ярихаасаа өмнө бодолцож байгаа ч

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.