СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2022-11-09

🔴 Л.Энх-Амгалан: Төрийн өмчийн сургууль цэцэрлэгүүдийн газар захирал болон эхнэр, жолоочийн нэр рүү нь шилжсэн байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан /2022.11.09/ өнөөдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:

-Цэцэрлэгийн хүртээмжийг цаашид хэрхэн тогтвортой байлгах вэ гэх асуудлыг шийдэхийн тулд Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцлээ. Энэ намар гурван удаагийн элсэлтээр 124 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулсан. Төрийн өмчийн цэцэрлэгт 94 600, хувийн өмчийн цэцэрлэгт 30 мянган хүүхдийг хамруулсан. Үндсэндээ Монгол Улс яагаад цэцэрлэг сургуульгүй болчихсон юм бэ гэх асуудлын ул суурийг олохын тулд гурван яам хамтарч судалгаа хийлээ. Товчхондоо дараах дүгнэлт гарлаа. Үүнд,

Нэгдүгээрт, Том барилга барихдаа НЗДТГ-аас архитектор төлөвлөлтийн даалгавар батлуулдаг. "24-ийн цэцэрлэгтэй байна" гэж төлөвлөчихөөд зураг төсөл авахдаа тэрийгээ 50 хувь багасгачихдаг. Буцаад барилга эхлэх зөвшөөрөл авахдаа өмнөх батлуулсан төслөө нэмдэг. Энэ дунд цэцэрлэг нь хасагддаг байж. Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 752 орон сууцны цогцолбор баригдаж байна. Үүний 0,2 хувь буюу 20 цэцэрлэг барихаар л төлөвлөсөн байсан. Архитектор төлөвлөлтийн даалгавар-Барилга эхлэх зөвшөөрөл-Улсын комисс хүлээн авах процесс бүр дээр хариуцлагажуулахгүй бол хэдэн төгрөг зараад ч цэцэрлэгийн асуудлыг бүрмөсөн шийдвэрлэхгүй юм байна. 

Улсын комисс хүлээн авсан барилгын тоо архитектор төлөвлөлтийн даалгаварт туссан тооноос 41 хувиар багасч барилгууд баригддаг

. Барилга байгууламжийн газар олголт, загвар зураг төслийг баталгаажуулахад цэцэрлэгийн барилга байгууламжийн зураг төсөл, ТЭЗҮ-г тусгах хэрэгжүүлэлтийг хангаж ажиллах Засгийн газрын тогтоол гаргалаа.

Хоёрдугаарт, Боловсролын салбарт газрын тооллого хийсэн. 680 орчим төрийн өмчийн сургууль, 500 гаруй цэцэрлэг, 20 орчим их дээд сургууль байна. . Нийт 12 сургууль цэцэрлэгийн 2,2 га газар, 8 их дээд сургуулийн 1,8 га газар хувь хүний нэр дээр /тус сургуулийн захирал, захирлын эхнэр, жолоочийн нэр дээр/ шилжсэн зөрчил гарсан. Зарим сургууль цэцэрлэг нийтийн хэрэгцээний газар дээрээ орон сууц бариулаад барьсан СӨХ-ны нэр дээр газрын зөвшөөрлөө шилжүүлсэн байна. 

Мөн хөдөө орон нутагт байгаа зарим төрийн өмчийн сургуулийн газар гадаадын аялал жуулчлалын компанийн нэр дээр бүртгэгдсэн тохиолдол байна. Нийт сургуулийн 70-80 хувь нь спортын талбайгаа бусдад шилжүүлжээ. 

Иймд төрийн өмчийн газраас иргэний болон хувийн этгээд рүү үнэ төлбөргүй, хууль зөрчиж шилжсэн газруудын эрхийг цуцалж, газрын үнийг буцаан төлүүлэх, шийдвэр гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох, газар эзэмших эрх нь шилжээгүй боловч төрийн болон орон нутгийн газар дээр зөвшөөрөлгүй баригдсан граж, спорт зал зэргийг дахин чөлөөлөх шийдвэр гарлаа гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
203.91.115.53

Захирамжийг нь хүчингүй болгоод улс эргүүлж авмаар юм хүүхдийн сургууль цэцэрлэгийн газраас хулгай хийх хэзээ болих вэ ........маш сайн шалга

зочин
2 жилийн өмнө
43.242.243.90

Тэгвэл Захирал эрхлэгч нарын эрх мэдлийг нь багасгаач

Зочин
2 жилийн өмнө
203.91.115.42

Зөв дөө маш зөв ажил хийжээ

Нарантуяа
2 жилийн өмнө
192.82.83.123

Их зөв ажлыг эхлүүлсэн байна.Социализмын үед өчнөөн олон хүүхдийг хамарч сургаж хүмүүжүүлж байсан маш зөв зохион байгуулалттай том хэмжээтэй цэцэрлэгийн байрыг Ароно гэдэг эмнэлэг болгосон наад захын жишээ бна.

иргэн
2 жилийн өмнө
66.181.177.129

БГДийн 28р сургуулийн ард талд байрлалтай цэцэрлэгийн даргаар ажиллаж байсан Г.Эрдэнэчимэг гэх хүн цэцэрлэгийн ар талын талбайг өөрөө өмчилж авсан байдаг.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.