СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-11-09

🔴 Б.Пүрэвдорж: МАН-ынхан 2024 он угтаж тууз хайчилж чадахгүй болох нээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Өнөөдөр хуралдсан /2022.11.09/ байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж дараах байр суурийг илэрхийлэв. Тэрбээр "Өнгөрсөн оны улсын төсөвт суугаад барьцаа дансанд байршуулсан хөрөнгийг аж ахуйн нэгжүүдэд олгож зарим барилгын ажлыг дуусгах нь зөв" гэсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн улмаас 2020 оноос зарим барилгын үнэд магадлангаар тодотгол оруулж байгаа. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Тогтохсүрэнгээр ахлуулсан үхийн өсөлттэйы холблтой арга хэмжэнэнүд авч байх шиг байна. 

2021 оны улсын төсөвт суусан хөрөнгө 2022 оныг даваад буцаж татагдах гээд байсан учраас Сангийн яам болон МАН-ын бүлэг ярилцаж байгаад энэ хөрөнгийг барьцаа дансанд үлдээх шийдвэр гаргасан юм билээ. Энэ мөнгийг өнөөдрийг хүртэл авч чадахгүй байгаа. Одоо яаралтай компаниудад нь санхүүжилт хийгээд ажлаа урагшлуулаад явах хэрэгтэй. Сангийн яам, БХБЯ-дад үүрэг өгөөд, компаниудын санхүүжилтийг шийдэж өгөхгүй бол та нар 2024 он угтаж тууз хайчилж чадахгүй нь байна шүү. Барьцаанд байгаа мөнгөө суллаж, компаниудад зориулалтын дагуу өгөөрэй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.176.245

Чи ч тууз хайчлахгүй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.