Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ж.Батзандангийн цагдан хоригдох хугацааг 30 хоногоор сунгах шийдвэр гаргажээ.
Авлигатай тэмцэх газраас УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, туслах Г.Аюулгүй нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хориод байсан. Тэгвэл тэдний цагдан хорих хугацааг 30 хоногоор дахин сунгах шийдвэрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ сарын 8-ны өдөр гаргажээ.
Ж.Батзанданг туслахаараа дамжуулан, Капитал банкнаас 12 гаруй тэрбум төгрөгийн зээл авсан гэж буруутгаж байгаа юм. Хөгжлийн банкны гэх хэргийг шалгах шатанд дээрх дамжуулан авсан зээл нь УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн эхнэрийн нэр дээр бүртгэлтэй компанийн данс руу орсон нь илэрч, ийнхүү саатуулан шалгагдаж байгаа юм.
Түүнийг дахин 30 хоногоор цагдан хорих саналыг прокурор гаргасныг шүүх ийнхүү хүлээн авч, шийдвэрлэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Олон жил жагсаалаар рэкэт хийж их юм гуссан эр одоо нэг юм үнэнд гүйцэгдэх байлгүй ..